link

Япон улсын Үндэсний судалгааны хүрээлэн Югэ Технологийн коллежтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
2025-09-17 12:33 Батзориг

Япон улсын Үндэсний судалгааны хүрээлэн Югэ Технологийн коллежтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

 

2025 оны 9 дүгээр сарын 15-ний өдөр ШУТИС болон Япон улсын Үндэсний судалгааны хүрээлэн Югэ Технологийн коллеж хооронд “Боловсрол, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа.

Япон улсын Үндэсний судалгааны хүрээлэн Югэ Технологийн коллежийн ерөнхийлөгч, профессор Макото Учида, Электрон механик инженерийн тэнхимийн профессор Ганбат болон бусад төлөөлөгчдийг ШУТИС-ийн ректор Т.Намнан хүлээн авч уулзлаа. Тус уулзалтанд Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, ШУТИС—ийн Политехникийн коллежийн захирал Б.Сүхбат, Гадаад харилцааны албаны дарга Г.Батзориг, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн профессор Х.Сарангэрэл нар оролцож, хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд монгол оюутнуудыг олон улсын түвшинд суралцаж туршлага хуримтлуулах боломжийг нэмэгдүүлэх, судалгааны түвшинд хамтарсан төслүүд хэрэгжүүлэн, дэвшилтэт технологийн судалгааг Монголд нутагшуулах, академик нөөц мэдээлэл арга зүйг харилцан ашиглан сургалтын чанарыг сайжруулах, ШУТИС-ийн олон улсын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилдцон, хоёр тал тохиролцлоо.

Мөн энэ уулзалтын үеэр дээрхи сургуулийн ерөнхийлөгч Др.Макото Учида ШУТИС-ийн ректор Т.Намнан нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь хоёр тал харилцан ашигтай, хүндэтгэлтэй харилцаанд тулгуурлан багш ажилтан судлаачдыг солилцох оюутан солилцох хамтарсан судалгаа хөгжүүлэлт хийх эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулах сургалт судалгааны материал нөөцийг харилцан ашиглах болон хоёр талын тохиролцсон бусад чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилготой юм.

 

Гадаад харилцааны алба

Affiliated schools