link
Бүгд Найрамдах Солонгос улсын Чусон их сургуулийн Ректор Ким Чүн Сүн болон дагалдан яваа төлөөлөгчид Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн их сургуульд зочилж, дээд боловсролын хамтын ажиллагааны тодорхой саналууд дэвшүүлэн, хамтран ажиллахаар тогтлоо.
Уулзалтад ШУТИС-ийг төлөөлж Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В. Өлзийбаяр, Гадаад хэлний сургуулийн захирал Ц. Энхбаатар, Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн захирал Я. Төгөлдөр, ШУТИС-ийн Ерөнхий боловсролын Ахлах сургуулийн захирал Ц. Жаргалсайхан Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч Д. Туяа, Т. Ууганбаяр, нийгмийн ажлын хөтөлбөрийн багш Б. Болормаа нар оролцов.
Проректор В. Өлзийбаяр ШУТИС-д гурав дахь удаа зочлон ирж буйд Ректорт талархлаа илэрхийлээд ШУТИС нь Чусон их сургуультай олон жилийн турш идэвхтэй хамтран ажилладаг талаар дурдлаа. Энэ хугацаанд тус сургуульд ШУТИС-ийн 30 гаруй багш мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, 40 гаруй оюутан тэтгэлгээр магистрантурт суралцаж төгсөж, 100 гаруй нийгмийн ажил, бизнесийн ангийн оюутнууд мэргэжлийн дадлага хийж, Улаанбаатар, Дархан хотод байрлах ШУТИС-ийн харьяа ахлах сургуулиудын 10 багш, 200 сурагч өвөл, зуны соёлын хөтөлбөрт хамрагдсан гэх мэт бодит, үр дүнтэй хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж буйг мөн онцоллоо.
Уулзалтын явцад Чусон их сургуулийн хэрэгжүүлж буй БНСУ-ын засгийн газрын “РАЙС” төслийн хүрээнд ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Нийгэм хүмүүнлэгийн сургуулийн багш нарыг багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, хамтарсан судалгааны төслүүд хэрэгжүүлэх, давхар зэргийн хөтөлбөрүүд хөгжүүлэх судалгаа хийх, оюутан солилцоо, дадлагын хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр тохирлоо. Уг хамтын ажиллагааны төслүүдэд оролцох ШУТИС-ийн холбогдох тэнхимийн эрхлэгч, багш нарыг энэ онд багтаан БНСУ-д урьж хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулахаар тогтлоо. Талууд РАЙС төслийн хүрээнд ШУТИС-ийн ГХС-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимтэй олон улс судлалын давхар зэргийн хөтөлбөр, НХС-тай их сургууль, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсын нийгмийн ажлын магистрын хөтөлбөрийг хамтран боловсруулж ойрын хугацаанд эхлүүлэх, Ахлах сургуультай багшийн мэргэжил дээшлүүлэх, олон улсын дизайны тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрлээ.
Уулзалтын төгсгөлд Чусон их сургуулийн Ректор олон улсын “ЖиЛокайл” төслийг хэрэгжүүлэх албаны ёсны хариугаа тус сургууль хүлээж буйг дурдаад уг төслийг хамтран хэрэгжүүлэх гадаадын гол их сургууль нь ШУТИС байх болно гэдгийг онцлон хэллээ. Уулзалтын дараа талууд цаашдын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea