link
Бутаны Хаант улсын Засгийн газрын Хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн салбарын удирдлага, мэргэжилтнүүдийг ШУТИС-ийн Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор доктор (Ph.D), дэд профессор Р.Бадмаанямбуу, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Захирал доктор (Ph.D) Т.Төрмөнх, Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор (Ph.D) С.Цэрэндулам нар 2025 оны 9-р сарын 8-ны өдөр ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн дээр хүлээн авч, албан уулзалт хийв.
Тус уулзалтын үеэр хоёр тал Бутаны сарлагийн хөөвөр, ноос ноолуур боловсруулах салбарт текстилийн инженерчлэл хөтөлбөрийн зэргийн болон зэргийн бус сургалтаар мэргэжилтэн бэлтгэх, Бутаны текстилийн салбарыг хөгжүүлэхэд цаашид хэрхэн хамтран ажиллах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх тухай ярилцав.
Уулзалтын дараа Бутаны мэргэжилтнүүдэд ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, сорилтын төвийн итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагаа, текстилийн шинжилгээний аргууд, сургалт болон төслүүдийн үр дүнг танилцууллаа.
Ташрамд дурдахад эрдэм шинжилгээний дэд ажилтан Г.Батчимэг 2024 оны 12 сард Бутанд НҮБ-ын Олон улсын зөвлөхөөр ажиллаж Бутан улсад “Сарлагийн хөөвөр самнах, боловсруулах” сургалт хийсэн билээ. Мэдээг доорх холбоосоос үзнэ үү. https://must.edu.mn/mn/news/11663
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea