link

“International Symposium on Computer Science and Educational Technology-2025” Олон улсын симпозиум зохион байгуулагдлаа
2025-09-25 16:09 Батбаяр

   Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, боловсролын технологийн судалгаа, хөгжүүлэлтэд компьютерын шинжлэх ухаан, хиймэл оюуны ололт, амжилтыг нэвтрүүлэх, тэргүүлэх чиг хандлагыг таниулах болон үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль IEEE (IEEE Educational Society)-ийн дэмжлэгтэйгээр 14 дэх удаагийн олон улсын эрдэм шинжилгээний симпозиум (International Symposium on Computer Science and Educational Technology-2025)-ыг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

   Олон улсын симпозиумыг ШУТИС-ийн Ректор, проф.Төмөрпүрэвийн Намнан нээж хэлсэн үгэндээ сүүлийн жилүүдэд манай багш нарын олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллийн тоо (Scopus) 1,337, (Web of Science) 931, тэдгээрийн эшлэлийн тоо 22000 давсан байна.  Энэхүү симпозиумыг IEEE индекстэйгээр Монгол улсад зохион байгуулснаар манай багш, судлаачдын ололтыг улам бататгах,  түүнчлэн улс хоорондын урт удаан хугацааны хамтын ажиллагааг өргөжүүлж, илүү бат бэх болгоход өөрсдийн хувь нэмрээ оруулах чухал алхам болж байгаа бөгөөд эрдэмтэдийн бүтээл IEEE Xplore digital library санд хэвлэгдэж, Scopus олон улсын мэдээллийн санд бүртгэгдэх боломж бүрдсэнээрээ чухал ач холбогдолтой хэмээн онцоллоо.

  

   Олон улсын симпозиумыг төрийн өмчийн 5 их сургуулиуд, Сити Их Сургууль, Ташкентын Мэдээллийн Технологийн Их Сургуулиуд шинээр хамтран зохион байгуулагчаар ажилласан нь их сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлсэн арга хэмжээ болсон бөгөөд зохион байгуулагч их сургуулиудын төлөөлөгчдийн хүрээнд Удирдах зөвлөлийн уулзалтыг хийлээ. Энэхүү уулзалтаар 6 орны 13 их сургууль болох Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, ХБНГУ-ын Хемницийн Технологийн Их Сургууль, БНХАУ-ын Харбины Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Монгол Улсын  Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн, Казакстан улсын Евроазийн Үндэсний Их Сургууль, Узбекстан улсын Ташкентын Мэдээллийн Технологийн Их Сургууль, ОХУ-ын Новосибирскийн Техникийн Улсын Их Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Соёл Урлагийн Их Сургууль, Сити Их Сургуулиудын төлөөллүүд энэхүү хурлыг цаашид өргөн хүрээнд хамтран зохион байгуулах зорилгоор Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулав.

  

Удирдах зөвлөлийн уулзалт                                          Хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулав

   Цаашид олон улсын академик хамтын ажиллагааг бэхжүүлэх, уг симпозиумыг тогтмол жил бүр зохион байгуулах асуудлуудыг хэлэлцэж, дараагийн ээлжит симпозиум  International Symposium on Computer Science and Educational Technology-2026 хурлыг ХБНГУ-д 2026 оны 8 дугаар сард зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

  Тус симпозиумд “Компьютерын ухаан”, “Инженерчлэл”, “Боловсролын технологи” гэсэн чиглэлээр 15 орны 100 гаруй судлаачид оролцсон ба цахим-танхим хосолсон хэлбэрээр илтгэлүүдийг  хэлэлцүүлж шилдэг өгүүлэл болон шилдэг илтгэлчдийг шалгаруулж батламж гардууллаа. 

  “ISCSET-2025”  олон улсын эрдэм шинжилгээний симпозиумын шилдэг өгүүлэл, шилдэг илтгэгчээр шалгарсан судлаачид:

  

д/д

Илтгэгчийн нэр

Илтгэлийн нэр

Сургуулийн нэр

Шилдэг өгүүлэл

Computer science

1

Maxim Bakaev, Mikhail Khnyunin, Mikhail Grif

 

Sign Language Recognition with LSTM and Skeleton Image Merging

Novosibirsk State Technical University, Russia

Engineering

2

Tseren-Ochir Purevjargal, Kojiro Watanabe

 

Population Change Analysis in a Regional Japanese City Through Machine Learning

Mongolian University of Science and Technology, Mongolia

Educational technology

3

Dilnoza Zaripova, Nasibakhon Rasulova, Golibjon Otamurodov, Durdona Primova

Applying CDIO and PBL Models in AI-Based Educational Projects

Tashkent University of Information Technology, Uzbekistan

Шилдэг илтгэгч

Computer Science and Engineering I, II

4

Batbayar Battseren

 

Tree Localization Approach for Forest Inspection

Chemnitz University of Technology, Germany

5

Ankhbayar Nyamdavaa

Rapid Detection of SARS-CoV-2 Variants via SERS and Machine Learning

Mongolian University of Science and Technology, Mongolia

6

Khulan Khalzaa

Seeing with Words: Grounding-Aware Refinement for Vision-Language Model Captions in Multi-Level Synthetic Traffic Scenes

Tokushima University, Japan

Engineering I

7

Ariunbolor Purvee

Parameter Optimization and Simulation of Induction Motors Using Grey Relational Analysis: dq vs. Winding Function Approach

Mongolian University of Science and Technology, Mongolia

Educational technology I, II, III

8

Narantsetseg Yadmaa

Digital University Transformation: Readiness Analyze of the Mongolian University of Science and Technology

Mongolian University of Science and Technology, Mongolia

9

Munkhtuya Uurtsaikh

AI-Powered Prescription Writer System

 

Mongolian University of Science and Technology, Mongolia

10

Mijiddorj Khayankhyarvaa

Using AI Technology to Preserve and Protect National Heritage: A Case Study on The Process of Designing and Drafting Mongolian Traditional Clothing

Citi University, Mongolia

 

 

  

    Мөн тус симпозиумын хүрээнд “2nd AIZoOM Workshop: AI for Plague Outbreak Prevention and Response”сэдэвт семинар зохион байгуулагдлаа.

   Энэхүү арга хэмжээ нь эрдэмтэн, судлаач, багш, ахисан түвшний оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын ажлын үр дүнгээ олон улсын түвшинд танилцуулах, мэдлэгээ хуваалцах, туршлага хуримтлуулсан ач холбогдол бүхий эрдэм шинжилгээний симпозиум болж өндөрлөлөө. 

   Олон улсын Симпозиумд амжилттай илтгэл тавьж оролцсон нийт багш, профессор, судлаачдадаа эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

  Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудсаар авах боломжтой. https://www.iscset-conf.org .

АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗУРАГ ҮЗЭХ

Affiliated schools