link
Ой модны болон хөнгөн үйлдвэрийн салбарт судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хамтран хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, дэвшилтэт техник, технологийн шинэлэг ололт, инновацыг нэвтрүүлэх, туршилт судалгааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод", “Цагаан алт" үндэсний хөдөлгөөнүүдэд хувь нэмэр оруулах, салбар дундын болон салбар дамнасан судалгаа хөгжүүлэлтийг дэмжин үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллахаар ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэн болон ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн хооронд санамж бичиг байгууллаа.
2025 оны 10-р сарын 15-ны өдрийн Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгээс Захирал С.Мурзабек, ЭНБД бөгөөд Ойн технологийн лабораторийн эрхлэгч Ч.Ганбаатар, Ойн инженерчлэлийн салбарын эрхлэгч Ц.Банзрагч, Модлог судлалын лабораторийн эрхлэгч А.Сэндэр, Ойн инженерчлэлийн салбарын ЭША М.Пагма нар, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгээс Захирал Т.Төрмөнх, ЭНБД С.Цэрэндулам, Арьс шир судлалын салбарын эрхлэгч Б.Хонгорзул, Ноос ноолуур судлалын салбарын эрхлэгч Ц.Ганболд нар оролцов.
Ой модны сургалт, судалгааны хүрээлэнгийн удирдлага, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн лабораториуд, туршилт-үйлдвэрлэлийн цехүүдтэй танилцлаа.
Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea