link

Сансрын өргүүр онлайн воркшоп 2025 (WSPEC Workshop 2025)
2025-10-27 09:31 ЗАА

Дэлхийн Сансрын Өргүүр Тэмцээн (World Space Elevator Competition-WSPEC) санаачилга, ШУТИС-ийн хамтран зохион байгуулсан онлайн воркшоп 10 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Амралтын Бямба гараг байсан хэдий ч Монгол, Япон, БНХАУ, Герман, АНУ-аас цагийн зөрүүг үл анзааран 50 гаран оролцогч оролцож туршлагатай менторууд хэрхэн сансрын уудамд пуужингүй, бат бэх татлагаар өргүүр ашиглан гарах өнөө үеийн инженер, зохион бүтээгчдийн сорилт юу байгаа тухай маш сонирхолтой илтгэл, менторшипүүдтэй болж дууслаа. ШУТИС, Өвөр Монголын Үйлдвэрийн Их Сургууль, ШУТИС болон Шинэ Монгол мөн Монгол Коосений оюутнууд олноор оролцож дэлхий нийтийн инженерийн сорилтот тэмцээнд оролцоход энэ сургалт, семинарын үр дүн гарах юм. Зөвхөн оюутан, судлаачдаас гадна ерөнхий боловсролын сурагчдад STEM боловсрол олгоход олон улсын сансрын өргүүрийн байгууллагууд хамтран ажилладаг туршлагатай ажээ.

 

Одоогоос 130 жилийн өмнө (1895 он) Эйфелийн цамхаг дээр гарахдаа Оросын агуу сэтгэгч Циолковскийн толгойд буусан “сансар хүрэх цамхаг”-ийн тухай санаа “Пүүжингийн тэгшитгэл”-ээр дамжин химийн  түлштэй пуужингийн хязгаарыг тодорхойлсноор эхэлсэн гэдэг. Үүнээс хойш олон салбарын эрдэмтэн судлаачид, зохион бүтээгчдийн оюун  чармайлтаар (карбон тубе татлага)амьдралд бүрэн биелэх боломжтой болж үүнийг нь 2005 оноос NASA зэрэг сансар судлалын агентлагууд хүлээн зөвшөөрч эхлүүлсэн түүхтэй ажээ. Энэхүү амбицтай инженерийн сорилтыг хэрэгжүүлэхэд олны хүчийг нэгтгэх зорилгоор Дэлхийн Сансрын Өргүүр Тэмцээн (WSPEC) санаачилга байгуулагдсан.

Сансрын өргүүр (Space elevator): Дэлхийгээс сансар луу 90.000 км хүртэл зайд татсан татлагаар авирагч (climber) робот, төхөөрөмжөөр ачаа, хүн зөөх тухай хувьсгалч концепц юм.

Холбогдох линкнүүд

The International Space Elevator Consortium (ISEC) https://www.isec.org/

The World Space Elevator Competition (WSPEC) https://www.wspec.org/

Мэдээлэл бэлтгэсэн: ШУТИС Проф. Ч.Баасандаш

Affiliated schools