link
"ШУТИС-ТУР" танилцах аялалд Хэнтий аймгийн 1, 4 дүгээр сургууль, Сүхбаатар аймгийн 2 дугаар сургууль, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Б.Ренчиний нэрэмжит сургууль, Дархан-Уул аймгийн 9-р дүгээр сургууль, Баянхонгор аймгийн 1 дүгээр сургуулийн нийт 354 сурагч хамрагдав.


Энэ удаагийн аяллын хүрээнд ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан сургуулийн сургалтын лабораториудаар зочилж профессор багш нартай уулзаж ярилцсан юм. Мөн "ШУТИС-ийн музей", ШУТТНС-тай танилцсан.
"ШУТИС-ТУР"-ын зорилго нь Сурагч бүр өөрсдийн хэрэгцээ, сонирхолд тулгуурлан ирээдүйн мэргэжлээ сонгоход дэмжлэг үзүүлэх, нээлттэй хүртээмжтэй мэдээлэл өгөх, суралцах идэвхийг дэмжих, их сургуулийн сургалт, судалгааны орчинтой танилцуулах зорилготой. Хамтран ажилсан ШУТИС-ийн эрдмийн хамт олондоо талархсанаа илэрхийлье.

Оюутны үйлчилгээний алба
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate