link
Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ) болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС) хамтын ажиллагааны хүрээнд, төв болон орон нутгийн Онцгой байдлын байгууллагын холбоо, мэдээллийн технологийн алба хаагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг 11 дүгээр сарын 1–3-ны өдрүүдэд ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль дээр зохион байгууллаа.

Сургалтыг ОБЕГ болон тус сургууль хамтран явуулж, ШУТИС-ийн профессор, доктор, эрдэмтэн судлаач, багш нар оролцогчдод мэдээллийн технологийн сүүлийн үеийн хөгжил, системийн архитектур, кибер аюулгүй байдлаас хамгаалах арга зүй, радио холбооны зохион байгуулалт, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн бүтэц, зохион байгуулалтын талаар онол-практикийг хослуулсан сургалт, дадлага олгов.




RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship