link
Геологи уул уурхайн сургууль, “ГОРГАЗ” ХХК-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2025 оны 11-р сарын 08-ний өдөр хийн салбарт тасралтгүй 22 жил идэвхтэй ажиллаж байгаа “ГОРГАЗ” ХХК-ий бүтэц-үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцах зорилгоор “Үйлдвэрлэлийн-Аялал”-хөтөлбөрийн хүрээнд газрын тос, өрөмдлөгийн тэнхимийн багш, оюутнууд хамрагдав.
“ГОР ГАЗ” ХХК-ийн “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АЯЛАЛ ХӨТӨЛБӨР-МАРШРУТ”
|
9:00-9:15 |
ШУТИС-ийн хичээлийн II байрны үүднээс автобусаар явна. |
Хариуцах эзэн: Жолооч, зураглаач, менежер |
|
9:20-11:00 |
Агуулах дээр очиж "АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАРЧИЛГАА" авна |
СХД 22-ын товчоо ХЦА Инженер-Ш.Мягмарсүрэн Инженер-Гэрэлцэцэг |
|
11:00-13:00 |
“Үйлдвэрийн танилцуулга” хийнэ |
“Сити газ энержи”-захирал Б.Янжиндолгор Инженер Б.Батбаяр |
|
13:00-14:00
|
Өдрийн хоол |
ХЦА-ын ажилчдын цайны газарт |
|
14:00-15:30 |
Агуулахаас төв Оффист ирнэ |
Жолооч, зураглаач, менежер |
|
15:30-16:00 |
Завсарлага |
|
|
16:00-17:00 |
Хөгжөөнт тэмцээн |
БГД Төв оффис-т |
|
17:00-18:00 |
Ажлын байрны танилцуулга /Гарын бэлэг гардуулах/ |
Горгаз ХХК-ний хүний нөөцийн менежер Амаржаргал |
МУ-ын шингэрүүлсэн хийн хэрэглээний 30 гаруй хувийг дангаараа ханган ажиллаж байгаа “ГОРГАЗ” ХХК нь анх 2003 онд байгуулагдаж Улаанбаатар хот, 18 аймагт ахуйн болон авто хийн хангамж, хийн дулаан хангамж, тоног төхөөрөмжийн худалдаа, холболт угсралт, сургалт, засвар үйлчилгээ үзүүлж 400 гаруй ажилтантай тогтвортой ажиллаж байна. Тус компани нь 2018 оноос эхлэн өөрсдийн охин компани болох “ГАЗ-ОЙЛ НЕФТЬ” байгуулж бүх салбар нэгжүүдээ олон төрлийн түлш түгээх станц болгон өргөжүүлжээ. 2023 оноос “СИТИГАЗ ЭНЕРЖИ” ХХБ байгуулж Изобутан хийг (220гр-н ахуйн газ) монголдоо үйлдвэрлэн ажиллаж байна.

СХД-22 товчоо “ГОРГАЗ”ХХК-ийн ХИЙН АГУУЛАХ 
ГУУС-ийн ГТӨИТ-ийн багш, оюутнууд. ”ГОР ГАЗ”ХХК -Төв оффист
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea