link

Хятад хэлний клубийн “Соёлын болон ярианы хичээл ”
2025-11-25 14:28 ЗАА

ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын ярианы болон соёлын хичээлээ “Хятадын тулааны урлаг" сэдвээр эхлүүллээ.

Бид хичээлээ ШУТИС-ийн техник технологийн орчуулагчийн хятад хэлний анги, 2+2 хамтарсан хөтөлбөр, хятад хэл сонгон суралцаж буй оюутан залуусын Хятадын соёл, түүх, тэдгээртэй холбоотой үг хэллэг сургах, соёлын ойлголтыг гүнзгийрүүлэх, хятад хэлний мэдлэгийг өргөжүүлэх зорилгоор Ази судлалын тэнхимийн хятад хэлний мэргэжилтэн багш Лю Юүтин, Чю Шинван, Ян Зуи нарыг урьж амжилттай зохион явууллаа.

Багш: Чю Шинван

Сэдэв: Хятадын тулааны урлаг

Хятадын тулааны урлагийн төрөл, тэдгээрийн хөдөлгөөний онцлог, холбогдох үг хэллэгийг Чю Шинван багш танилцуулж, хичээлд оролцогч оюутан багш нартай хамт хийн дасгал хийлээ. Тулааны урлагийн  үндсэн  хөдөлгөөнийг өөрийн биеэр дагуулан заахын зэрэгцээ сурсан үг хэллэгээ хэрэглээ болгохын зэрэгцээ соёлын мэдлэг, хэлний чадвараа нэгэн зэрэг сайжруулсан танин мэдэхүйн ач холбогдолтой  сонирхолтой, үр дүнтэй хичээл болж өндөрлөлөө.  

 

  

Багш: Лю Юүтин

Сэдэв: “Хятад хайчилбар”

“Хятад хайчилбар” сэдвийн хүрээнд багш Лю Юүтин оюутнуудад цаасан хайчилбарын үүсэл гарвал, уламжлалт хэрэглээ болон соёлын утга учрын талаар сонирхолтой танилцуулга хийлээ. Хичээлийн үеэр багш үндсэн дүрс хийц, уламжлалт хэв маяг, баяр ёслолд ашигладаг хайчилбарын жишээг тайлбарлаж, холбогдох хятад үг хэллэг болон өгүүлбэрийн бүтэцтэй танилцуулсан юм. Уг хичээлээр оюутнууд өөрийн биеэр сурсан зүйлээ хийж, хятад хэлний үгийн сангаа нэмэгдүүлж, Хятадын уламжлалт хайчилбарын онцлог ялгааг мэдсэн үр дүнтэй хичээл боллоо.

  

Багш: Ян Зүи

Сэдэв: “Хятад гар урлал”
Хятад гар урлал сэдвээр багш Ян Зуи оюутан залууст Хятадын уламжлалт гар урлалын олон төрөл, тэдгээрийн үүсэл хөгжил, хэрэглээний талаар сонирхолтой танилцуулга хийлээ. Хичээлийн явцад цаасан хайчилбар, шаазан урлал зэрэг алдартай бүтээлүүдийн онцолж, холбоотой хятад үг хэллэг, өгүүлбэрийн бүтэцтэй оюутнуудад танилцуулан, харилцан ярилцлага өрнүүлэв. Уг хичээл нь оюутнуудын хэлний мэдлэг, үгийн санг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Хятадын уламжлалт урлал, соёлын гүн ухаан, гоо зүйн тухай танин мэдэж, бүтээлч сэтгэлгээг дэмжсэн сонирхолтой хичээл боллоо.

  

Тус хичээлд ГХС-ийн ТТО-хятад хэлний ангийнхан, ГУУС, ЭХС, ХШУС-ийн 2+2 хөтөлбөрийн 1, 2-р курсийн давхардсан тоогоор 100 гаруй оюутан залуус идэвхтэй оролцлоо. Хятад хэлний клубийн намрын улирлын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, хэлний мэдлэг үгийн сангийн нэмэгдүүлэн, соёлын мэдлэгээ өргөжүүлж өөртөө хөрөнгө оруулсан нийт оюутан залуус, дэмжин ажилласан мэргэжилтан багш нар болон эрхэм хүндэт клубийн зөвлөх багш, идэвхтэн гишүүддээ гүн талархал илэрхийлье.

“ЭРДМИЙГ ХИЧЭЭЛЭЭР ЭРЛИЙГ СУРЛААР”

ШУТИС-ИЙН САЙН ДУРЫН “ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ”

2025.11.22

Affiliated schools