link

ЮНЕСКО-ийн 2024-2025 оны Оролцооны хөтөлбөрт шалгарсан “Дижитал шилжилт ба манлайлал” төслийн хүрээнд боловсруулж бэлтгэсэн “ШУТИС-ийн Дижитал шилжилтийн стратеги, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” бичиг баримтыг танилцуулж, нээлттэй хэлэлцүүлгийг ШУТИС-ийн ШУТИС-ийн 8-р байрны 12-р давхрын Олон улсын Эрдэм шинжилгээний хурлын танхимд 2025 оны 12 сарын 01-ний өдрийн 15:00-18:00 цагт зохион байгуулагдав.
Нээлттэй хэлэлцүүлэгт ШУТИС-ийн Ректор Т.Намнан, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй нар оролцогчдод хандан үг хэлж, амжилт хүсэв.





Нээлттэй хэлэлцүүлэгт дараах сэдвүүдээр танилцуулгууд хийгдсэн. Тухайлбал:
Энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт ШУТИС-ийн захиргааны газар, алба, нэгжүүдийн удирдлага, ажилтнууд, Бүрэлдэхүүн сургуулийн Захирал, СЧАД, ЭНБД, ЧМ, тэнхимийн эрхлэгч, профессор, багш, ажилтнууд, Төрийн өмчит 5 их, дээд сургууль болон бусад их сургуулиудын төлөөлөл оролцож, санал бодлоо хуваалцан ярилцаж, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцов.
ШУТИС-ийн Дижитал шилжилтийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлд та саналаа доорх холбоосуудаар 2025 оны 12 сарын 5-ны 18:00 цаг хүртэл ирүүлж өгнө үү.
https://forms.office.com/r/ZuWHT4qm9L;
https://padlet.com/OEC_MUST/padlet-8fa35hdss51owg5u
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate