link
Жил бүрийн 12 дугаар сарын 5-ны өдрийг Монгол Улсад “Архивчдын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан архив, мэдээллийн сан хөмрөгийн салбарт ажиллаж буй шилдэг ажилтнуудад төр болон салбарын дээд шагналуудыг гардуулдаг билээ. 2025 оны “Архивчдын өдөр”-ийн хүрээнд ШУТИС-ийн хамт олноос дараах ажилтнууд салбарын шагналаар шагнагдлаа. Монгол Улсын Засгийн газрын шагнал “Тэргүүний архивч” хүндэт тэмдгээр ДаТС-ийн захирлын туслах Д.Эрдэнэжаргал, Архивын ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”-ээр БАС-ийн захирлын туслах Б.Бүжмаа, Захиргааны удирдлагын газрын ахлах архивч Д.Мөнгөнтууз, ХШУС-ийн захирлын туслах Ш.Дэлгэр нар тус тус шагнагдлаа.
Шагналыг 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлаар ШУТИС-ийн ректор Т.Намнан гардуулан өгч, архивын салбарын хөгжил, их сургуулийн архивын үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулахад оруулсан тэдний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэллээ.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea