link
Монголын Эмнести Интернэшнл, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУТИС, НХС-ийн хамтран зохион байгуулсан “ХИЙМЭЛ ОЮУН УХААН БА ЁС ЗҮЙ” Философийн Улсын XVII олимпиад 2025.12.05-нд амжилттай зохион байгуулагдав. ШУТИС, НХС-ийн философийн багш нар нь 2017 онд “Цахим эрх чөлөө”, 2022 онд “Технологийн ёс зүй”, 2025 онд “Хиймэл оюун ухаан ба ёс зүй” сэдвийн хүрээнд 3 дахь удаагаа олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна.
Энэ удаагийн олимпиадад 17 их сургуулийн 17 багийн 150 орчим оюутан залуус, багш нарын хамт оролцож, ХОУ-ны хөгжил, түүний нөлөө, ашиглахтай холбоотой гарч болох асуудлууд, үр дагавар бидэнд ямар боломж хийгээд эрсдэл дагуулж болохыг философи-ёс зүйн онолын үүднээс задлан шинжилж, хүний эрхийн үүднээс шүүмжлэлт сэтгэлгээгээр хандан, оюун бодлоо шүүн тунгаалаа.
Олимпиад нь 3 үе шат бүхий рийл, кино тайлбар, тест, эх зохиол судлал, кейс мэтгэлцээн гэсэн даалгаврын хүрээнд явагдаж, тэргүүн байранд МУИС-ийн баг, дэд байранд ШУТИС-ийн баг, гутгаар байранд БХИС-ийн баг, тусгай байранд СЭЗИС-ийн баг тус тус шалгарлаа.
БХИС-ийн оюутан Г.Тамир “Шилдэг илтгэгч”-ээр, СЭЗИС-ийн оюутан Б.Бат-Ирээдүй “Мэргэн санаа” дэвшүүлэгчээр тодорлоо.
НУС-ийн ТСАЖ-ын багш Э.Энхцолмон, Б.Наранбаатар нараар удирдуулсан “MUST IDEA” багийн гишүүдэд халуун баяр хүргэе.
Олимпиадад амжилттай оролцсон оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсээд, дэмжиж ажилласан БуХС-ийн захирал, нягтлан, сургалтын менежер болон багш нартаа талархлаа илэрхийлье.
НХС-ийн Түүх, Соёл, Аялал Жуулчлалын тэнхим






Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea