link
ШУТИС-ийн “Ажил олгогчдын нэгдсэн уулзалт, өдөрлөг–2025” арга хэмжээ 2025 оны 12-р сарын 04-ний өдөр 11:00–16:00 цагийн хооронд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөг нь оюутнуудыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, ажил олгогч байгууллагуудтай шууд холбох, мэргэжлийн чиг баримжаа олгох, дотоод болон гадаадын ажлын байрны боломжийг танилцуулах зорилготой.

Өдөрлөгт нийт 37 байгууллага оролцож, үйл ажиллагаа, ажлын байр, боломж нөхцөлөө танилцуулан оюутнуудын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариуллаа. Арга хэмжээг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, оюутнуудад ойр байршлуудад зохион байгуулснаар оролцоо идэвхтэй байж, оюутнууд мэргэжлийн өндөр түвшний зөвлөгөө, бодит мэдээлэл авсан үр дүнтэй өдөр боллоо.

Ажил олгогчдын нээлтийн арга хэмжээнд ЭХИС-ийн урьсан ажил олгогчид болон ЭХИС ийн захирал Б.Бат-Эрдэнэ, ОҮА-ны дарга Д.Цогзолмаа нар оролцож өдөрлөгийн онцлог давуу тал, цаашдын хамтын ажиллагааны талаар танилцууллаа.

ОҮА-ны дарга Д.Цогзолмаа ажил олгогчдод зориулан засаж тохижуулсан “Ажил олгогчдын мэдээллийн цэг”-ийг танилцууллаа. Энэ цэг нь хичээлийн II байрны үүдний хэсэгт оюутны урсгал, хөдөлгөөн хамгийн их мэдээлэл авах боломжтой орчин болохыг танилцуулж, ОҮА-наас байгууллагуудын танилцуулга холбоо барих хүний нөөцийн мэргэжилтэн, удирдлагуудын бүртгэлийг авч хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажиллалаа.

Хөдөлмөр аюулгүй байдлын талаарх сургалтыг төгсөгч оюутнуудад зориулан Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны Эрчим хүч хариуцсан нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат уншлаа.
Энэ өдөр ШУТИС-ийн төгсөгчдөд “Ажил эрхлэлтэд чиглүүлэх сургалт”-ийг 2025 оны 10 дугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 11-нийг хүртэл зохион байгуулсан ба тус сургалтад нийт 199 оюутан хамрагдсанаас 8 оюутан сургалтын батламж авах болзол хангасан. Эдгээр оюутнуудын төлөөлөлд батламж олголоо. Батламжийг ахлах мэргэжилтэн Ц.Болдбаатар, MSDI Pro-HR консалтинг группийн сургагч багш Т.Тэрбиш нар гардуулж өгсөн. Батламж авсан оюутнуудад цаашдын боломж, төсөл хөтөлбөрт хамтран ажиллах талаар тусгайлан танилцууллаа.


Ирээдүйн карьертаа нэг алхам ойртсон бүх оюутнуудад амжилт хүсье!
Оюутны үйлчилгээний алба
Бүрэлдэхүүн сургуулийн сургалт, чанарын алба
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea