link
Шинжлэх ухаан, технологийн их сургууль “Дүүрэн Фүүд” ХХК-тай урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагаа нь “Дүүрэн Фүүд” ХХК-ийн нийгмийн хариуцлага, хүний нөөцийн хөгжил, салбарын ирээдүйн хөгжилд чиглэсэн бодлогын хүрээнд хэрэгжиж буй бөгөөд тус компанийн үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлсэн онцлох ажлуудын нэг болж байна.
Санамж бичгийн хүрээнд талууд судалгаа, шинжилгээний хамтарсан ажил хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах, цалинтай оюутны хөтөлбөр болон оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, оюутнуудад зориулсан нээлттэй эвент, арга хэмжээ зохион байгуулах, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Тус хамтын ажиллагаа нь их сургууль–үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлж, оюутнуудыг бодит үйлдвэрлэлийн орчинд суралцаж, дадлагажих боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ салбарын хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэн бэлтгэх, инновац, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм. Мөн энэхүү хамтын ажиллагаа нь түргэн хоол үйлдвэрлэлийн салбарт Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй их сургууль, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны томоохон жишээ болж байгаагаараа онцлог юм.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea