link
МУБИС-ийн Күнзийн институт нь БНХАУ-ын Боловсролын яамны харьяа Хэлний боловсрол, хамтын ажиллагааны төв, Зүүн Хойд багшийн их сургуультай хамтран "Монгол улсын Хятад хэлний багш нарыг мэргэшүүлэх олон улсын сертификаттай сургалт”-ыг 2025.01.06-08-ны өдрүүдэд танхим болон онлайн хэлбэрээр зохион байгууллаа.

Тухайн сургалтын мэргэшүүлэх багшаар БНХАУ-ын Зүүн хойд багшийн их сургуулийн захирал Лиү тао, Ван юү нар ажиллан, нийслэл болон орон нутгийн 20 сургуулийн 70 орчим хятад хэлний багш нар хамрагдлаа.

МУБИС-ийн Гадаад харилцааны албаны дарга Г.Цогзолмаа, Күнзийн институтийн хятад талын захирал Жан Дай Шэн, БНХАУ-ын Зүүн хойд багшийн их сургуулийн Багшийн сургуулийн захирал Лиү тао, Ван юү нар сургалтад хамрагдсан нийт суралцагчдад олон улсын сертификатыг гардуулан өгч, баяр хүргэлээ. Тус сургалтад ШУТИС-ийн ГХС-ийн хятад хэлний багш Л.Чойжилмаа амжилттай оролцлоо.


Ийнхүү Хятад хэлний багш нарыг мэргэшүүлэх 7 дахь удаагийн сургалт амжилттай бөгөөд өгөөжтэй боллоо хэмээн суралцагчид онцолж, БНХАУ-аас ирсэн багш нарт талархсанаа илэрхийлсэн юм.
ГХС-ийн Ази судлалын тэнхим
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate