link

Багш, ажилчдын спортын 28 дахь удаагийн тэмцээнд МИТС шилжин явах цомын эзэн боллоо
2026-01-20 12:38 ЗАА

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, ажилчдын спортын уламжлалт наадам 28 дахь жилдээ волейбол, шатар, ширээний теннис, биллиард, нийтийн гимнастик, дартс, хөл бөмбөг, сагсан бөмбөг зэрэг спортын 8 төрлөөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн наадам "Бид нэг ШУТИС" уриан доор ШУТИС-ийн харьяа 19 байгууллагын 1300 гаруй профессор, багш, ажилтнаас бүрдсэн баг тамирчид оролцож, хурд, хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Хаалтын үеэр олон жилийн турш ШУТИС-ийн багш, ажилчдын спортын тэмцээнд идэвхтэй оролцож, баг хамт олноо манлайлан түүчээлж ирсэн нэр бүхий эрхэм багш нарыг Биеийн тамир, спортын салбарын шагналаар урамшууллаа. Тухайлбал, Монголын Үндэсний Олимпын хорооны Алтан медалиар Гадаад хэлний сургуулийн Сургалт, чанарын албаны дарга А.Болормаа, “Алтан од” шагналаар ШУТИС-ийн Ахмадын холбооны дэд тэргүүн Д.Чулуун нар шагнагдсан юм.

Тэмцээний нэгдсэн дүнгээр:

Гуравдугаар байр – Мэдээлэл, холбооны технологийн сургууль           Хоёрдугаар байр – Эрдэнэт цогцолбор дээд сургууль

  

Тэргүүн байр, шилжин явах цомын эзэн – Механик инженер, тээврийн сургууль тус тус шалгарлаа.

Мөн спортын төрлүүдээр шагналт байранд шалгарсан баг, тамирчид тодорч, шилдэг тоглогчид тодруулан шагнагдлаа. Шагнал гардуулах ёслолд ШУТИС-ийн ректор Т.Намнан, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр, Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа, Санхүү, хөрөнгө оруулалтын албаны дарга И.Ганбат, Хяналт-шинжилгээ, дотоод аудитын албаны дарга Л.Мөнхтуяа, Ахисан түвшний сургуулийн захирал И.Цэрэн-Онолт, Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн захирал Л.Баяр-Эрдэнэ, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Тунгалагтамир, ШУТИС-ийн харьяа Политехник коллежийн захирал Б.Сүхбат, Коосэн технологийн коллежийн захирал Д.Дулмаа нар оролцож, шагналуудыг гардуулан өглөө.

 

Тэмцээнд шагналт байр эзэлсэн баг, тамирчид

Сагсан бөмбөг

Эрэгтэй

I байр – Захиргаа, аж ахуйн алба

II байр – Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

III байр – Эрчим хүчний инженерчлэлийн сургууль

Эмэгтэй

I байр – Барилга, архитектурын сургууль

II байр – Механик инженер, тээврийн сургууль, Политехник коллеж

III байр – “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль

Шилдэг тоглогчид

Эрэгтэй шилдэг тоглогч – Захиргаа, аж ахуйн алба, М.Зулбаяр

Эмэгтэй шилдэг тоглогч – Барилга, архитектурын сургууль, Я.Өнөржаргал

Волейбол

Эрэгтэй

I байр – Мэдээлэл, холбооны технологийн сургууль

II байр – Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

III байр – Барилга, архитектурын сургууль

Эмэгтэй

I байр – Механик инженер, тээврийн сургууль, Политехник коллеж

II байр – Геологи, уул уурхайн сургууль

III байр – “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль

Шилдэг тоглогчид

Эрэгтэй шилдэг тоглогч – МХТС, П.Бямбасүрэн

Эмэгтэй шилдэг тоглогч – ГУУС, Б.Орхонтуул

Ширээний теннис

Багийн төрөл

I байр – Механик инженер, тээврийн сургууль, Политехник коллеж

II байр – Мэдээлэл, холбооны технологийн сургууль

III байр – Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

Эрэгтэй ганцаарчилсан

I байр – Механик инженер, тээврийн сургууль, Д.Ганбат

II байр – Мэдээлэл, холбооны технологийн сургууль, П.Бумдүүрэн

III байр – Захиргаа, аж ахуйн алба, Б.Энхтөр

Эмэгтэй ганцаарчилсан

I байр – Механик инженер, тээврийн сургууль, Ц.Жаргалмаа

II байр – Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Д.Баясгалан

III байр – Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Т.Оюунцэцэг

Шатар

Багийн төрөл

I байр – Мэдээлэл, холбооны технологийн сургууль

II байр – “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль

III байр – Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

Эрэгтэй ганцаарчилсан

I байр – Мэдээлэл, холбооны технологийн сургууль, А.Отгонбаяр

II байр – МХТС, Б.Энхтөгс

III байр – Захиргаа, аж ахуйн алба, С.Алтангэрэл

Эмэгтэй ганцаарчилсан

I байр – “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Л.Ундраа

II байр – Коосэн технологийн коллеж, Д.Дулмаа

III байр – Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, С.Уранчимэг

Дартс (багийн төрөл)

I байр – Геологи, уул уурхайн сургууль

II байр – Механик инженер, тээврийн сургууль, Политехник коллеж

III байр – Захиргаа, аж ахуйн алба

Биллиард (багийн төрөл)

I байр – Механик инженер, тээврийн сургууль, Политехник коллеж

II байр – Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн

III байр – Барилга, архитектурын сургууль

Нийтийн гимнастик

I байр – “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль

II байр – Эрчим хүчний инженерчлэлийн сургууль

III байр – Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль, Коосэн технологийн коллеж

ШУТИС-ийн багш, ажилчдын спортын уламжлалт наадам нь хамт олны эв нэгдлийг бэхжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, спортын соёлыг дэмжихэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж ирсэн бөгөөд оролцсон нийт баг, тамирчдад цаашдын ажил, спортын өндөр амжилтыг хүсье. Дараа жилийн наадамд илүү өндөр ур чадвар, мэргэжлийн өрсөлдөөнтэйгөөр дахин уулзахыг хүсэн ерөөе.

Affiliated schools