link
ШУТИС-ийн оюутны III байрны засвар, тохижилтыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн хийж ШУТИС-ийн оюутны байранд амьдрах хүсэлтэй оюутнуудыг бүртгэж хамруулахаар боллоо.
Тавигдах шаардлага: Өмнө жилүүдэд оюутны байранд амьдарч байхдаа ёс зүйн зөрчил гаргаагүй байх.
Бүртгэл: Оюутны веб-ээр 2026 оны 01 дүгээр сарын 29-31 ний хооронд цахимаар явагдана. Бүртгэл нь баталгаажсан оюутнууд байрандаа орж болно.
Байрны төлбөр: 2 хүний өрөө нэг оюутны сарын төлбөр 197000 төгрөг
4 хүний өрөө нэг оюутны сарын төлбөр 167000 төгрөг
Оюутан бүр байрны барьцаа төлбөр жилийн 30000 төгрөг төлнө.
ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА