link
Европын холбооны дээд боловсролыг дэмжих ERASMUS-ийн санхүүжилттэй “Монгол болон Бутан улсуудад шим тэжээлээр дамжуулан халдварт бус өвчинтэй (ХБӨ) бууруулах орчин үеийн шим тэжээлийн төвүүдийг байгуулах Nutrihubs4ncds төслийн албан ёсны нээлтийн уулзалт Грек улсын Афин хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтын үеэр төслийн гол үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар танилцуулав. Мөн төслийн багийнхны гүйцэтгэх үүрэг, хийх ажлууд, хугацааны талаар санал солилцов.
Төслийн уулзалтад ХХҮДС-ийн Биотехнологи, шим судлалын тэнхимийн профессор М.Пүрэвжав, ахлах багш Ц.Зууннаст, LeatHub төвийн захирал Л.Удвал нар оролцлоо.

Төслийн хүрээнд NutriHub төв байгуулах, мэргэжлийн багш нарыг чадавхжуулах, оюутан солилцооны хөтөлбөр, Хоол зүй, шим судлалын сургалтын хөтөлбөрийг сайжруулах, олон нийтэд төслийг түгээн дэлгэрүүлэх багц ажлуудыг гүйцэтгэх болно.

Төслийг Грек, Итали, Турк, Монгол, Бутаны их сургууль, судалгааны төв болон Төрийн бус байгууллагууд хамтран хэрэгжүүлэх болно.
ХХҮДС-Биотехнологи, Шим судлалын тэнхим
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea