link
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Биотехнологи, шим судлалын тэнхимийн эрхлэгч Совд овогтой Дэлгэрмаа нь “Монгол орны ойн биоценозоос ялган авсан талст үүсгэгч бактерийн биологи, генотоксикологийн судалгаа” сэдвээр Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг амжилттай хамгаалж, өнөөдөр шинжлэх ухааны докторын дипломоо ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлээс гардан авлаа.

Түүний энэхүү судалгааны ажил нь Монгол орны ойн экосистемийн бичил биетний судалгаанд чухал хувь нэмэр оруулж, биотехнологи, шим судлалын салбарын хөгжилд бодитой үр дүн авчрах ач холбогдолтой судалгаа болсныг онцлон тэмдэглэж байна.
Эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажилд тууштай хүчин зүтгэж буй эрхэм доктор С.Дэлгэрмаа танд ШУТИС-ийн хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea