link
Европын холбооны Бүгд Найрамдах Словак улсын “Slovak Agency for International Development Cooperation” хөтөлбөрийн хүрээнд жил бүр хөгжиж буй орнуудад тоног төхөөрөмж хандивлах, бага хэмжээний төслийн санхүүжүүлэх ажлыг зохион байгуулдаг. Энэ хөтөлбөрт ШУТИС-ийн Математикийн сургуулийн Хэрэглээний механикийн профессорын багаас бичсэн төсөл шалгарч, тус багийн “Машин механизмын онол”-ын лабораторид 9,000,000 төгрөгийн өртөг бүхий бага оврын CNC машинууд хандивлалаа. Уг төхөөрөмжүүдийг Австри улсын “Thecooltool” компанид үйлдвэрлэсэн, компьютерийн удирдлагатай, зорох, өрөмдөх, харуулдах үйлдлүүдийг гүйцэтгэдэг төхөөрөмж юм.

2012 оны 11-р сарын 27-нд Бүгд Найрамдах Словак улсын Бээжин дэх Элчин сайдын яамны дэд тэргүүн Томас Феликс ирж төслийн үйл ажиллагаа, хэрэгжилттэй биечлэн танилцаж Европын холбооны Бүгд Найрамдах Словак улсын “Slovak Agency for International Development Cooperation” хөтөлбөрийг ШУТИС-ийн Математикийн сургуульд цаашид үргэлжлүүлэх, “Машин механизмын онол”-ын лабораторийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах талаар санал солилцлоо.
ШУТИС-ийн Математикийн сургуулийн
Хэрэглээний механикийн баг.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship