link

ШУТИС-ийн эрдэмтэн Г.Надмид Сүхбаатарын одонгоор шагнагдлаа
2026-02-17 18:54 ЗАА

ШУТИС-ийн тэргүүлэх эрдэмтдийн нэг, ноос ноолуур, текстилийн хими технологийн инженер, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Г.Надмид Монгол Улсын төрийн дээд шагнал болох Сүхбаатарын одонгоор шагнагдлаа.

Г.Надмид багш нь Монгол Улсад ноос, ноолуур, текстилийн химийн боловсруулалтын чиглэлээр шинжлэх ухаан, технологийн судалгаа хөгжлийг олон арван жилийн турш тууштай хөгжүүлж ирсэн нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч юм. Тэрээр салбарын мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, шинжлэх ухаан–үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэхэд манлайлан ажилласан билээ.

Түүний судалгааны бүтээлүүд, эрдэм шинжилгээний өгүүлэл, сурах бичиг, гарын авлагууд нь салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, ноос ноолуурын боловсруулалтын технологи, чанарын судалгаа, инновацын чиглэлээр хийсэн ажлууд нь үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм.

 

Эрдмийн их үйлс нь ийнхүү төр, түмэнд үнэлэгдэж, Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнагдсанд ШУТИС-ийн хамт олон халуун баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Affiliated schools