link
Нэгдсэн Үндэстний Байгууллага-ын санаачилсан “Тогтвортой хөгжил – 2030” хөтөлбөрийн 17 зорилтын хүрээнд Боловсролын яам- Боловсролын ерөнхий газраас зохион байгуулсан “Тэгш оролцоо – тэгш хүртээмж” дэвжээ тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллага-ын Ерөнхий Ассамблейгаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийн гол зорилго нь хүний эрхийг тэгш хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд тэгш эрхтэй оролцуулах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг олон нийтэд ойлгуулж таниулахад оршдог.
“Тогтвортой хөгжил – 2030” хөтөлбөрийг 2012 онд Рио-де-Жанейро хотноо болсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр улс орнуудын төрийн тэргүүнүүдийн санаачилсан 4 дүгээр зорилт “Чанартай боловсрол”, 10 дугаар зорилт “Тэгш бус байдлыг бууруулах”-ыг хэрэгжүүлэх эдгээр зорилтын хүрээнд төрийн өмчийн 7 сургуулийн оюутнуудын дунд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн SP.ED клуб санаачлан “Тэгш оролцоо – тэгш хүртээмж” дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн баг амжилттай оролцож, Дэд байр эзэллээ.
Монгол Улсад нийт хүн амын 3.3 хувь буюу 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Үүнээс 2024–2025 оны хичээлийн жилд төрийн өмчийн 7 сургуульд 436 оюутан суралцаж байна. Эдгээр оюутан залуучуудад эерэг хандлага төлөвшүүлэх, харилцан суралцах боломжийг бүрдүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал хувь нэмэр оруулж байна.



Оюутны үйлчилгээний алба
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship