link
Шинжлэх ухааны доктор, профессор Б.Сүхбаатарын намтар
"Great Minds of the 21st Century" номонд орлоо
2008 оны 7 дугаар сар 25-ны өдөр Драмын театрт болсон Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 87 жилийн ойн баярын хурал дээр ШУА-ын Ерөнхийлөгч Б.Чадраа Шинжлэх ухааны доктор, профессор Билгээгийн Сүхбаатарт Америкийн намтар судлалын хүрээлэнгээс ирүүлсэн өргөмжлөл ба медал гардууллаа.
Шинжлэх ухааны доктор, профессор Билгээгийн Сүхбаатарын намтар "Great Minds of the 21st Century" номонд оржээ. Энэхүү номонд орсны гэрчилгээ болгож доктор Б.Сүхбаатарт өргөмжлөл ба медал олгожээ. "21-р Зууны Их Ухаантнууд" гэж монголоор нэрлэж болох энэхүү номонд дэлхий дахинд болон улс эх орондоо чухал хувь нэмэр оруулсан 1000 хүний намтарыг багтаасан байна. 2008 онд хэвлэгдэж байгаа энэхүү номонд Albert Einstein, Professor Stephen Hawking, Mark Twain, Dr. Martin Luther King, Dalai Lama, Prime Minister Margerita Thatcher, John F.Kennedy зэрэг суут хүмүүсийн нэр бас тусгайлан оржээ.
"Great Minds of the 21st Century" номыг Америкийн намтар судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргаж байгаа бөгөөд үйл хэрэг нь бусдаас ялгарч, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг тодруулах замаар энэхүү номонд намтарыг нь оруулах сонгон шалгаруулалт хийдэг глобал сүлжээ бүхий тусгай хүрээлэн ажилладаг юм байна.
Уг өргөмжлөл ба медалын хүрээг алтдаж хийжээ.
"Great Minds of the 21st Century" номыг Конгрессын номын сан, олон улсын томоохон номын сангууд, АНУ-ын муж улсуудын албаны номын сангууд, архивууд болон уг номыг захиалсан газруудад түгээдэг юм байна. Мөн уг номын тусгайлан чимэглэсэн хэвлэлийг энэхүү номонд намтар нь орсон хүмүүст гардуулдаг ажээ.
Доктор Б.Сүхбаатарын намтарыг "Great Minds of the 21st Century" номонд оруулсан нь маш ховор бөгөөд маш онцгой хүндлэл бөгөөд Монгол улсын нэрийг олон улсын хэмжээнд өндөрт өргөсөн явдал боллоо гэж ШУА-ын Ерөнхийлөгч, академич Б.Чадраа онцлон тэмдэглэв.
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)