link
2026 оны 03 сарын 09-ний өдөр Ректор Т. Намнангаар ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Цинхуа их сургуулийн дэргэдэх Tus-Holdings болон TusPark-д албан айлчлал хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Тус уулзалтад Ректор Т. Намнан, ЭШИ эрхэлсэн проректор Д. Цолмонбаатар, ГХА-ны дарга Г. Батзориг, ХШУС-ийн захирал Б. Тунгалагтамир, МХТС-ийн захирал Л. Баяр-Эрдэнэ, Кибер аюулгүй байдлын тэнхимийн багш Х. Уянгаа, ЭХС-ийн захирал Б. Бат-Эрдэнэ, дэд захирал Д. Үлэмж нар, Tus-Holdings Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ван Живү, дэд ерөнхийлөгч Ян Мин, TusHoldings Хойд бүсийн төвийн дэд ерөнхийлөгч ба Tus Оюуны өмчийн үйлчилгээний компанийн ерөнхий менежер Юү Юүэмин, TusPark (Shenyang) дэд ерөнхий менежер Цан Чен, Tus-Holdings-ийн TUSNEX гүйцэтгэх захирал Софиа Шан нар оролцлоо.
Зочдыг Tus-Holdings дэд ерөнхийлөгч Ян Мин угтан авч Tus-Holdings болон TusPark-ийн талаар танилцуулга хийв. Үүний дараагаар Tus-Holdings Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ван Живүтэй албан уулзалт хийж хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Үүнд: Tus-Holdings-ийн “Хоёр улс, Хоёр парк” (Two countries, Two parks) загварыг ашиглан ШУТИС-ийн Шинжлэх ухааны паркыг хамтран байгуулж хөгжүүлэх, улмаар Монгол-Хятад хоёр улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагааны платформ бий болгох чухал ач холбогдолтой төсөл болох юм. Энэ хүрээнд дараах шат дараатай алхамуудыг хэрэгжүүлэн ажиллана. Үүнд:
Дашрамд дурдахад Tus-Holdings нь Цинхуа их сургуулийн дэргэдэх шинжлэх ухаан, технологийн хөрөнгө оруулалт, инновацийн үйлчилгээний томоохон групп компани бөгөөд 1994 онд Цинхуа их сургуулийн Шинжлэх ухааны паркын (Science Park) хөгжлийн төвөөс үүсэн байгуулагдсан бөгөөд дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:
Тус компани нь 800 гаруй компанид хувьцаа эзэмшдэг бөгөөд нийт хөрөнгө нь 200 тэрбум юань (104 орчим их наяд төгрөг) бөгөөд дэлхийн 100 гаруй хотод шинжлэх ухааны парк, инкубатор, инновацийн төвүүдийн сүлжээг байгуулсан.
TusPark (Tsinghua University Science Park) нь Цинхуа их сургуулийн шинжлэх ухаан, технологийн парк бөгөөд Tus-Holdings-ийн хамгийн том төсөл юм. Нийт 770,000 м2 талбай бүхий 1500+ өндөр технологийн компаниуд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дараах байгууллагуудын R&D төв болон гарааны компаниудын (Start-ups) төвлөрсөн экосистем болон хөгжсөн байна. Мөн тус парк нь олон улсын технологийн компаниуд, Хятадын өндөр технологийн компаниуд, гарааны компаниуд (Start-ups) болон инновацийн бизнесийг хамарсан үйл ажиллагаа явуулдаг.
Tus-Holdings, TusPark нь нийлээд “Science Park + Industry + Finance” буюу “Шинжлэх ухааны парк + Технологийн компаниуд + Хөрөнгө оруулалтын сан, венчур капитал” загвараар “их сургуулийн судалгаа + гарааны компани + үйлдвэрлэл ба зах зээл” гэсэн инновацийн бүтэн экосистемийг бий болгодог.
Гадаад харилцааны алба
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship