link
Шинжлэх ухаан, технологийн их сургууль дижитал шилжилтийг эрчимжүүлэх хүрээнд https://dx.must.edu.mn/ цахим хуудсыг ашиглалтад орууллаа. Тус цахим орчин нь дижитал соёлыг түгээн дэлгэрүүлэх, энэ чиглэлийн мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх шинэ платформ болж байна.
ШУТИС-ийн багш, ажилтан Та бүхэн дижитал соёлыг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэхтэй холбоотой мэдээ, мэдээлэл, туршлага, санаачилга, сайн жишээгээ энэхүү платформоор дамжуулан ирүүлж, нийтлүүлэх боломжтой юм. Ингэснээр дижитал соёлын талаарх мэдлэг, ойлголт, туршлагыг хамтын оролцоонд тулгуурлан түгээх, байгууллагын хэмжээнд эерэг өөрчлөлтийг дэмжих нөхцөл бүрдэж байна.
Манай хамт олон шинэ цахим сувгийг идэвхтэй ашиглаж, дижитал орчинд хамтдаа суралцан хөгжиж, бүтээлч санаа, туршлагаа харилцан хуваалцахыг уриалж байна.

RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship