link

Баянзүрх хайрхан-2026 явган аялал уулын оргил булаацалдах тэмцээн амжилттай зохион байгуулагдав
2026-03-23 15:56 ЗАА

Монголын геологи хайгуул-2026 чуулга уулзалтыг хамтран зохион байгуулагч ШУТИС, Геологи Уул Уурхайн сургууль тус тэмцээнийг зохион байгууллаа. Оргил булаацалдах тэмцээнд мэргэжлийн геологичдын баг, оюутны баг гэсэн үндсэн хоёр ангиллаар явууллаа. Тэмцээний гараа төв талбайгаас эхлэв. Үйлдвэрлэлийн геологийн ерөнхийлөгч Г.Цолмон, Монголын геологийн холбооны гүйцэтгэх захирал М.Ариунболд, ШУТИС, ГУУС-ийн Геологийн тэнхим эрхлэгч дэд профессор Б.Алтанзул нар тэмцээний нээлтэд оролцож баг тамирчдад амжилт хүсэв.

Баянзүрх хайрхны оргилд.

Энэ удаагийн аялалд 120 гаруй хүн оролцсоноос оюутны ангилалд ШУТИС, МУИС -ийн 16 баг тамирчид, геологичдын ангилалд 4 баг тус тус оролцож өргөн дэлгэр зохион байгуулагдлаа.

Тэмцээний нээлт төв талбай 20 баг.

Уулын оргил булаацалдах баг тамирчид гараанаасаа гарлаа.

Оюутны ангилалд:

  1. Байр ШУТИС -ийн   “ХАТУУ САМАР”  баг
  2. Байр  МУИС -ийн   “МУИС-I”  баг
  3. Байр ШУТИС -ийн  “ВИСМУТ”  багууд байр эзэллээ.

Геологичдын ангилалд

  1. Байр “Триктех” баг
  2. Байр “Молор” баг
  3. Байр “Баянзүрх”  багууд тус тус байр эзэллээ.

 

Аялал уралдааныг гавьяат багш, профессор Д.Чулууны нэрэмжит болгон зохион байгуулагдаж байна. Аяллын онцлох агшин. Оюутнуудын дунд мөн АХА тэмцээныг дэд профессор Ариунбаяр удирдан зохион байгуулж МУИС-ийн оюутан тэргүүн байр эзлэв..

    

 

Цэвэр агаарт чөлөөт алхалтаар олон ахмад, дунд үеийн геологичид, төгсөгчид, сонирхогчид өргөнөөр оролцож аялал сайхан өндөрлөлөө.

Хамтран зохион байгуулсан:

 Монгол улсын зөвлөх инженер, гавьяат багш, профессор Д. Чулуун

Дэд профессор С.Хишигсүрэн

Багш Г.Баярмаа, Д.Хишигсүрэн, Б.Ичинхорлоо

Affiliated schools