link

Үндэсний үйлдвэрүүд нэгдэн ШУТИС-д 1 тэрбум төгрөгийн дэмжлэг oлгож, хамтран ажиллах гэрээ байгууллаа
2026-03-27 18:20 ЗАА

 

 

Монгол Улсын үндэсний хүнс үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “Мах Импэкс” ХК, “Талх Чихэр” ХК, “Милл Хаус” ХХК, “Өв Соёл Үйлдвэр” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Энэхүү түншлэл нь ААНОАТ-ын тухай хуулийн 22.9 дэх заалт болох “1 хувийн татвар – Нийгмийн түншлэл”-ийг бодит ажил, жишиг загвар болгон хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний томоохон санаачилга юм.

“Мах Импэкс” ХК, “Талх Чихэр” ХК, “Милл Хаус” ХХК, “Өв Соёл Үйлдвэр” ХХК -ийн 1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг

Их сургуулийн судалгаа, инновацын үйл ажиллагааг дэмжих;

Тэргүүлэх чиглэлээр суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох;

Их сургуулийн хөгжлийн бодлого, стратегийн төслүүдийг дэмжих чиглэлд зарцуулах тохиролцоонд хүрэв.

Энэхүү хамтын ажиллагаа нь ШУТИС-ийн сургалт, судалгаа, инновацын экосистемийг шинэ шатанд гаргахын зэрэгцээ үндэсний компаниуд татварын хөнгөлөлтөө нийгэмд чиглэсэн бодит хөрөнгө оруулалт болгох шинэ соёл, зөв жишгийг төлөвшүүлж буйгаараа онцлог юм.

Affiliated schools