link

ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна
2026-03-31 12:53 Батбаяр

ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албанаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох зорилгоор олон улсын ISSN: 1560-8794 дугаартай эрхлэн гаргадаг “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-ийн 2026 оны II улирлын дугаарт судалгааны үр дүнгээ хэвлүүлэхийг урьж байна.

Таны ирүүлсэн өгүүлэл хэвлэгдэхээс гадна, цахим хэлбэрээр https://research.must.edu.mn/ веб сайтад байршина.

Хамрах хүрээ:

ШУТИС-ийн бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн, эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдийн профессор, багш, ажилтан, магистр болон түүнээс дээш түвшний оюутанууд (оюутан өгүүлэл ирүүлэх бол удирдагч багштайгаа хамтарч бичсэн байх) судалгааны үр дүнгээ ирүүлнэ.

 Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл:

  1. Техник технологи
  2. Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухаан 
  3. Нийгэм, хүмүүнлэгийн  ухаан  

Тавигдах шаардлага:

  1. ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д хэвлэгдэх өгүүлэл нь өмнө нь хэвлэгдээгүй байна. Тодорхой салбарын тулгамдсан асуудлыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйн дагуу судлан, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, баримт нотолгоонд тулгуурласан, шинэлэг санаа, практик ач холбогдол, түүний хэрэгцээг тодорхойлсон дүгнэлттэй байх;
  2. Бүтээлд гадаад, дотоодын эх сурвалжийг ашигласан байх, бусдын бүтээлийг ашиглахдаа эх сурвалжийг заавал дурдсан байх; Эшлэлийг олон улсын IEEE эшлэлийн загвараар бичнэ. [1] (Жишээ файл харах: https://research.must.edu.mn/news/207
  3. ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих загварыг дагуу бичигдсэн байх, Загварын дагуу бичигдээгүй өгүүллийг шууд буцаахыг анхаарна уу.

Өгүүлэл бичих (template DOCX) загвар файлыг word өргөтгөлөөр татаж авах холбоос: https://research.must.edu.mn/news/207 

  1. Өгүүллийн хуудасны тоо 5-аас хэтрэхгүй байх;

Хугацаа:

Холбоо барих: Судалгаа, хөгжүүлэлтийн албаны мэргэжилтэн Ж.Батбаяр Утас: 88010302

Affiliated schools