link

Далай ламын эмч Берри Керзин
2026-04-17 17:07 ЗАА

Берри Керзин буюу Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай ламын хувийн эмч Монгол Улсад айлчилж, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн оюутнуудад зориулсан сонирхолтой лекц уншлаа.

Тэрбээр лекцийн үеэр орчин үеийн анагаах ухаан болон бясалгал, оюун санааны эрүүл мэндийн уялдаа холбооны талаар онцлон ярьж, хүний сэтгэлзүй, энэрэнгүй сэтгэл нь эрүүл мэндэд чухал нөлөөтэйг тайлбарласан юм. Мөн стресс, түгшүүрийг даван туулах энгийн аргууд, анхаарал төвлөрлийг сайжруулах бясалгалын дадлуудаас хуваалцсан нь оюутнуудын сонирхлыг ихээхэн татлаа.

Лекцэд оролцсон оюутнууд идэвхтэй асуулт асууж, олон улсын нэр хүндтэй эмчтэй шууд харилцан ярилцах боломж олдсонд талархаж байгаагаа илэрхийлэв.

Энэхүү арга хэмжээ нь залууст зөв дадал, эерэг сэтгэлгээ төлөвшүүлэх, сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах ач холбогдлыг таниулахад чухал хувь нэмэр оруулсан гэж зохион байгуулагчид онцоллоо.

Affiliated schools