link
2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн профессор багш нар болон ахисан түвшний оюутнуудад зориулсан "Шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн үйл ажиллагаа" сэдэвт цахим семинар зохион байгуулагдлаа.
Семинарыг ШУТ-ийн Төв номын сангийн Ахлах мэргэжилтэн О.Ариунжаргал удирдан явуулж, номын сангийн нөөц боломж, үйлчилгээ болон цахим сангуудыг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Zoom платформоор дамжуулан зохион байгуулагдсан тус арга хэмжээнд 40 гаруй багш, ажилтан, магистрант, докторантууд оролцож, сонирхсон асуултдаа хариулт авч, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд үнэ цэнтэй мэдээлэл хуваалцсан Ахлах мэргэжилтэн О.Ариунжаргалд болон семинарт идэвхтэй оролцсон нийт багш, оюутнууддаа талархал илэрхийлж, амжилт хүсье.


RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship