link
Сэдэв: "Глобалчлалын эрин үе дэх хот, суурин газрын тогтвортой хөгжил"
Хэзээ: 2026 оны 8 дугаар сарын 5-наас 8-ны өдрүүдэд
Хаана: Япон улс, Нийгата муж
Академик лекц: Олон улсын түвшний профессоруудын сонирхолтой хичээл.
Танилцах аялал (Field Trip): Нийгата мужийн томоохон үйлдвэр, түүхэн дурсгалт газруудтай танилцах.
Багийн ажил: Олон улсын оюутнуудтай багаар ажиллаж, төсөл боловсруулах.
Соёлын солилцоо: Япон оюутнуудтай танилцаж, нөхөрлөх боломж.
Япон тал (UNP) хариуцах зардал: * Хөтөлбөрийн үеэрх зочид буудлын байр (8/4 – 8/7)
Хөтөлбөрт багтсан бүх танилцах аялал, дотоод тээврийн зардал
Оюутан өөрөө хариуцах зардал:
Олон улсын нислэгийн тийз (Нийгата хүртэлх ирэх, очих)
Өдрийн хоол болон хувийн хэрэглээний зардал
Хэлний шаардлага: Англи эсвэл Япон хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
Оюутны тоо: Нийт 5 оюутан (ШУТИС-ийн бакалавр болон магистр)
Бүртгүүлэх газар: ШУТИС, Гадаад харилцааны алба
Дэлгэрэнгүй мэдээлэл авах линк:
Сурч буй сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуудас болон Application form-ийг bolortuya@must.edu.mn хаягаар 2026 оны 05 сарын 22-ны дотор явуулах
Жич: Энэхүү хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн оюутан бүрт олон улсын семинарт оролцсон албан ёсны сертификат гардуулна.
Японы соёлтой танилцаж, дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхах энэхүү боломжийг бүү алдаарай!
Гадаад харилцааны алба
77921959