link

БНСУ-ын HYOSARANG Medical Group-тэй хамтран ажиллах, санал солилцлоо
2026-05-04 13:49 ЗАА

2026 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын HYOSARANG MEDICAL GROUP-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ШУТИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Инновац бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр, Эрүүл мэндийн төвийн захирал Ц.Ононтуул, их эмч Г.Анхцэцэг нар оролцож, Hoysarang Эмнэлгийн гадаад хамтын ажиллагааны төвийн захирал Ким Жон Вон тэргүүтэй удирдлага, төлөөлөлтэй хамтын ажиллагааны саналууд солилцлоо.

 Уулзалтын хүрээнд ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээ, шүдний эмчилгээ, арьс гоо заслын чиглэлүүдээр эмч, мэргэжилтнүүдийг Солонгос улсад сургаж чадавхжуулах мөн хамтарсан эрүүл мэндийн төв байгуулж, эмнэлгийн менежментийн чиглэлд хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.

 

Дээрх чиглэлүүдээр шаардлагатай мэдээллийг харилцан хуваалцаж, ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв үйл ажиллагааг өргөжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллахаар тогтлоо.  

ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв

2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр

Affiliated schools