link
2026 оны 05 сарын 11-13-ны өдрүүдэд “Дэлхийн дижитал боловсролын чуулга уулзалт - 2026” нь “Хиймэл оюун ухаан + Боловсрол: Өөрчлөлт, Хөгжил, Засаглал” гэсэн үндсэн сэдвийн дор БНХАУ-ын Жэжян мужийн Ханжоу хотод зохион байгуулагдаж, тус хуралд ШУТИС-ийн Ректор Т.Намнан болон МУ-ын Боловсролын яамны албан төлөөлөгчид амжилттай оролцлоо.
Тус чуулга уулзалтын үндсэн зорилго, ач холбогдол нь Хиймэл оюун ухаан, тэр дундаа том хэлний загварууд (LLM) болон үүсгэгч хиймэл оюун ухаан (Generative AI) нь мэдлэг бүтээх, түгээх хэлбэрийг үндсээр нь өөрчилж буй энэ үед зохион байгуулагдаж буйгаараа онцлог байлаа. Тус чуулга уулзалтад БНХАУ-ын Боловсролын сайд Хуай Жинпэн "Ухаалаг эрин үеийн боловсролын шинэчлэл ба хөгжил" сэдвээр илтгэл тавьж, дараах гол чиглэлүүдийг танилцууллаа:

Энэ удаагийн чуулга уулзалт нь цар хүрээ болон олон улсын оролцооны хувьд өмнөх жилүүдээс хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй нь болсон бөгөөд дэлхийн 65 орон, бүс нутгийн төлөөлөл болох 850 гаруй зочид, төлөөлөлгчид оролцсны 500 гаруй нь гадаадын төр засгийн удирдлагууд (Үүнд: ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Халед Эль-Энани, Серби, Их Британи, Швейцарын Боловсролын сайд нар), олон улсын байгууллагын дарга нар, Нобелийн шагналтнууд болон их дээд сургуулийн ректорууд байв.

Чуулга уулзалтын хүрээнд Ректор Т.Намнан Жэжян их сургуульд зочилж, тус их сургуулийн ректор Ма Янмин хүлээн авч уулзан хоёр их сургуулийн хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцож, хамтын ажиллагааны чиглэлүүдээ тодорхойллоо. Мөн энэ үеэр Жэжян их сургуулийн ректор Ма Янмин тус их сургуулиас төрөн гарсан технологи, бизнесийн алдартуундын үүсгэн байгуулсан бүс нутаг, дэлхийн хэмжээний томоохон компаниуд болох Yunphant Blockchain / Yunxiang Blockchain, Moxin Technology / KOKONI, Merit Interactive / GeTui, Rokid, Yimu Technology, Alibaba Cloud, Datawhale зэрэг компаниудын удирлагуудтай хийсэн дугуй ширээний уулзазлтад Ректор Т.Намнанг урьж оролцууллаа. Уузлатад оролцсон нэр бүхий компаниудын төлөөлөлд Ректор Т.Намнан дараах чиглэлүүдээр хамтран ажиллах санал тавьж, саналыг оролцогч талуудаас дэмжиж, хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:
Мөн тус хурлын үеэр “Дижитал дээд боловсрол, Мэдлэгийн инновац”-ийн чиглэлээр хамтран ажиллах Хамтын ажиллагааны санамж бичигт ШУТИС, Жэжян их сургууль, Ташкетын улсын техникийн их сургууль, Киргизийн улсын техникийн их сургуулийн ректорууд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа. 
Дашрамд дурдахад Хятадын төдийгүй дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох Жэжян их сургууль (Zhejiang University - ZJU) нь 1897 он (Хятадын хамгийн ууган, нэр хүндтэй дээд сургуулиудын нэг) байгуулагдсан, Хятадын шилдэг сургуулиудыг нэгтгэсэн "C9 Лиг"-ийн гишүүн, QS World University Rankings: Дэлхийд 40-45-р байранд (Азид эхний 10-т), Хятадын ТОП-5 сургуулийн нэг бөгөөд Хятад улсдаа төдийгүй дэлхийн хэмжээнд хамгийн өндөр санхүүжилттэй, хамгийн их судалгааны ажил гүйцэтгэдэг үндэсний хэмжээний тэргүүлэх судалгааны их сургууль юм.
Гадаад харилцааны алба
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate