link

Азийн Физикийн Олимпиад ( APhO) 2026 нь 5 дугаар сарын 17–25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо амжилттай зохион байгуулагдлаа
2026-05-28 14:35 ЗАА

Олимпиадад дэлхийн 27 орны 211 сурагч оролцон, мэдлэг, ур чадвараа сорин уралдлаа. Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг, хамт олон маань амжилттай оролцож, 4 сурагч хүрэл медаль, 3 сурагч тусгай байрын шагналыг авч өндөр амжилт гаргалаа.

Монгол Улсаас төлөөлөн оролцохоор шалгарсан сурагчдын бэлтгэл сургалтыг ШУТИС дээр сар гаруй хугацаанд зохион байгуулсан байна. Тус олимпиадад багийн ахлагч, ажиглагчдаар Г.Зоригт /ШУТИС-ийн дэд проф, доктор/, П.Мөнхбаатар /МУИС-ийн дэд проф, доктор/, Х.Балт-Эрдэнэ /ШУТИС-ийн ахлах багш, доктор/, М.Отгонбаатар /МУИС-ийн ахлах багш/, Э.Гүндалай /Олонлог Эгзэ сургуулийн багш/, Г.Батбаяр /МУИС-ийн оюутан/ нар оролцлоо.

Хүрэл медалиар

  • Г.Амармэнд /Дархан-Уул аймаг, Од сургууль/
  • М.Мөнх-Оргил /НЕБ-ын 1 дүгээр сургууль/
  • Б.Эрмүүн /Шинэ Монгол сургууль/
  • Э.Ичинбат /Орхон аймаг, 1 дүгээр сургууль/ нар

Тусгай байрын шагналаар

  • А.Орхонтуул /МУИС-ЕБАС/
  • Д.Энхтөгс /Absolute Elite сургууль/
  • Г.Амар /НЕБ-ын 1 дүгээр сургууль/ нар шагнагдлаа.

Мөн олимпиадад амжилттай оролцсон Т.Агарбат /Сант сургууль/ нартаа баяр хүргэе.

Нийт баг хамт олонд баяр хүргэж, талархал илэрхийлье.

Affiliated schools