link
Улиран одож буй 2012 он ШУТИС-ийн хамт олны хувьд амжилт ололтоор дүүрэн жил байлаа. Тус сургуулийн ҮЭ-ийн Нэгдсэн хорооны зүгээс хамт олны эрх ашгийг хамгаалах зорилгоор Хамтын гэрээ батлуулах, цалин хөлс нэмэгдүүлэх тал дээр сургуулийн Захиргаатай хамтран ажиллаж ирлээ. Түүхийн хуудасны энэхүү нэгэн жил нь ШУТИС-ийн нийт ажиллагсдын цалин хөлс 80000 төгрөг болон 23 хувиар тус тус нэмэгдсэн, 190 айлын орон сууцны шав тавигдсан, МХТС-ийн 30 айлын орон сууц ашиглалтанд орсон, 60 гаруй ажиллагсад банкны хөнгөлөлттэй зээлд хамрагдаж орон байрны асуудлаа шийдвэрлүүлсэн сайхан жил болж өнгөрлөө. ШУТИС-ийн бүх ажиллагсдын нэрийн өмнөөс тус сургуулийн Захиргаа, тэр дундаа Эдийн засаг,нийгмийн хөгжлийн проректор Г.Дамдиннямд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Улиран одож буй хуучин он Танд
Ухаарал баяслыг хайрлаж
Угтан авч буй шинэ он Танд
Урам зориг, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг бэлэглэг.
Шинэ оны мэндийг хүргэе!
ШУТИС-ийн дэргэдэх ҮЭ-ийн Нэгдсэн хороо
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship