link

ШУТИС-ийн оюутнууд БНХАУ-ын ШАНЬДУН ШУТИС-д хятад хэлний зуны сургалтад хамрагдлаа
2026-06-15 09:17 ЗАА

ШУТИС-ийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд Гадаад хэлний сургууль 2021-2022 оны хичээлд БНХАУ-ын Шаньдун ШУТИС-тай байгуулсан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн оюутан солилцооны тэтгэлэгт хятад хэлний “1+1+2 хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн.

2025-2026 оны хичээлээс Шаньдун ШУТИС-ийн айлчлалын хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн англи хэлний 1+1+2 хөтөлбөр, хятад хэлний эрчимжүүлсэн өвөл, зуны сургалтын гэрээ амжилттай байгуулж, зуны сургалтаар хэрэгжүүлж эхэллээ. 2026-2027 оны намрын улирал хятад хэлний 5 дахь ээлжээр 14, англи хэлний анхны ээлжээр 10 нийт 24 оюутан тэтгэлэгтэй суралцахаар болсон.

Энэ хаврын улирал хятад хэлний эрчимжүүлсэн зуны сургалтаа хоёр сургууль албан ёсоор эхлүүлж ШУТИС-ийн 16 оюутан 2026 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 14-ний хооронд Шаньдун ШУТИС-д олон орны оюутнуудтай мөр зэрэгцэн хичээл, дадлагаа хослуулан шамдан суралцаад ирлээ.   

Цаашид эрчимжүүлсэн өвөл, зуны сургалтад суралцах хүсэлтэй ШУТИС-ийн оюутан залууст нээлттэй хэрэгжих болно.

   

 

Уулзалтад Шаньдун ШУТИС: Олон улсын солилцооны сургуулийн захирал Фан Жижиэн, Олон улсын солилцооны сургуулийн олон улсын хамтарсан хөтөлбөр хариуцсан дарга Ли Чинжиэн нар оролцож дараах чиглэлээр хамтран ажиллах санал хэлэлцлээ.

Хамтарсан богино /зун, өвөл/ хугацааны хөтөлбөр эхлүүлж нээлтээ хийх

Хамтарсан бакалаврын хөтөлбөрөө цаашид өргөжүүлэх боломжийг судлах

Хамтарсан магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх

Хамтарсан сургалт, үйлдвэрийн дадлага зохион байгуулах

Хамтарсан судалгааны төсөлд оролцох, хэрэгжүүлэх

Хамтарсан төв байгуулах  

Хамтарсан сургалт семинар зохион байгуулах, мэргэжил дээшлүүлэх

Шаньдун ШУТИС-ийн проректор хүлээн авч уулзсан.

Хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсч, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн дэд профессор Ц.Эрдэнэзаяа, Шаньдун ШУТИС-ийн Олон улсын соёлын солилцооны сургуулийн олон улсын хамтарсан хөтөлбөр хариуцсан дарга Ли Чинжиэн сургуулийн удирдлага хамт олон, мэргэжлийн болон зөвлөх профессор багш нартаа гүнээ талархаж, эрдэм судлалын үйлсэд нь амжилтын дээдийг ерөөе!

ШУТИС-ГХС

АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ

ХЯТАД ХЭЛНИЙ БАГ

Бэлтгэсэн: Ц.Эрдэнэзаяа

2026.06.12

Affiliated schools