link

Ахмад настанд зориулсан миниволейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо
2026-06-15 10:04 ЗАА

Монгол Улсын Багшийн их сургуулийн спорт зааланд 2026 оны 6 дугаар сарын 13-нд ахмад настанд зориулсан миниволейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд манай Ахмад багш нарын баг анх удаа оролцлоо. Ахмад багш Ч.Ням ахлагчтай холимог баг эхний тоглолтод өнгөрсөн жилийн аварга МУБИС-ийн багтай таарч 1:2 харьцаагаар хожигдсон ч тоглогчдын чадвар, техник сайн байгааг оролцогчид үнэллээ.Ширүүн өрсөлдөгч баг ирж байна гэж тамирчид ярилцаж байна.

Ахмад багш нарын холбооны тэргүүн гавьяат багш, профессор Д.Амар багш тэмцээнийг нээв.

Багууд нээлтийн жагсаалт

Манай сургуулийн баг тамирчид тоглолтоо хүлээж сууна.

Д.Чулуун

Affiliated schools