link
ШУТИС нь Японы Тохокү их сургуулийн үүсгэн байгуулж буй “University DX Alliance” (Их сургуулиудын дижитал шилжилтийн холбоо)-нд нэгдэн орсон бөгөөд энэхүү холбооны анхны уулзалт болох “DX Alliance MeetUp 2026” арга хэмжээ нь 2026 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Токио дахь Google компанийн оффист зохион байгуулагдаж, ШУТИС-ийн төлөөллүүд онлайнаар оролцлоо.
Хоёр их сургуулийн хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг бодит ажил хэрэг болгох, их сургуулийн дижитал шилжилтийг эрчимжүүлэхэд энэ арга хэмжээ ач холбогдолтой.
Энэхүү арга хэмжээний үеэр Тохокү их сургуулийн төлөөлөл Кэнжи Тэрао болон Ли Юнжү нар "Монгол улс дахь томилолтын тайлан"-гаа танилцуулж, гадаад дахь хамтын ажиллагааны явцыг тайлагналаа.
Арга хэмжээнд Тохокү их сургуулийн болон Google Cloud Japan компанийн оролцогчид доорх сэдвээр ярилцаж, туршлагаа хуваалцсан нь их сургуулийн дижитал шилжилтэд хувь нэмэр болох үр дүнтэй боллоо.
https://www.dx.tohoku.ac.jp/news_20260616/


Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate