link

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулав.
2026-06-30 12:05 ЗАА

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хүнс Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны Сургууль, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хамтран тус эмнэлэгийн Эпилепсийн төвөөр үйлчлүүлдэг уналтын эсрэг эмэнд тэсвэртэй хүүхэд, насанд хүрэгчдийг эмчлэх, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэхээр Монгол-Японы эмнэлгийн захирал П.Баясгалан, ШУТИС-ийн Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургуулийн захирал Н.Ганзориг нар өнөөдөр хамтын ажиллагааны гэрээг үзэглэв.

Гэрээ байгуулах уулзалтанд ШУТИС-ийн Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль, Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, Шим тэжээл судлалын төв, Эрдэм шинжилгээний ажилтнууд,  АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн удирдлага, АШУҮИС-ийн зочин профессор, эпилепси судлаач Кацүми Имай, Монгол-Японы эмнэлгийн Эпилепсийн төв, Хоол шим тэжээлийн алба, НЭМС-ийн Шим тэжээл судлалын тэнхим, НЭМХ, оролцож, цаашид сургалт, судалгаа, эмнэлзүйн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Affiliated schools