link

Япон улсын Хирошима их сургуулийн Оюутан солилцооны хөтөлбөрт урьж байна
2026-07-01 15:32 Батзориг

ЯПОН УЛСЫН ХИРОШИМА ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутнуудыг Япон улсын Хирошима их сургуулийн (Hiroshima University Study Abroad Program – HUSA) солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.

Энэхүү хөтөлбөр нь оюутнуудад нэг улирлын хугацаанд Япон улсад суралцаж, олон улсын боловсролын орчинд мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломжийг олгоно. Тэнцсэн оюутнууд сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд амьжиргааны зардал, нислэг, даатгал зэргийг өөрөө хариуцна.

Бүрдүүлэх материал

•  Application for Special Auditing Students – Тусгай сонсогч оюутны өргөдлийн маягт

•  Checklist for the "Application for Special Auditing Students" Form – Тусгай сонсогч оюутны өргөдлийн маягтын шалгах хуудас

Өргөдөл гаргагч болон зохицуулагчийн гарын үсэгтэй байна.

•  Certificate of Student Registration – Оюутны тодорхойлолт

•  Official Academic Transcript – Албан ёсны дүнгийн тодорхойлолт

GPA болон дүнгийн системийн тайлбар хавсаргасан байна.

•  Letter of Recommendation – Тодорхойлох захидал

Өргөдөл гаргагчид хичээл заасан профессор, багшийн гарын үсэгтэй байна.

•  Proof(s) of Language Proficiency (English OR Japanese) – Англи эсвэл Япон хэлний мэдлэгийн баталгаа

•  Photo Copy of Passport – Паспортын хуулбар

Солилцооны хугацаа дуустал хүчинтэй байна.

•  Photo for Student ID Card – Оюутны үнэмлэхний зураг

Сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх

Өнгөт, паспортын хэмжээтэй байх

JPEG (.jpg) форматтай байх

Файлын хэмжээ 1 MB-аас ихгүй байна

Санхүүгийн шаардлага

COE болон оюутны виз мэдүүлэхэд:

  • 1 улирал: хамгийн багадаа 480,000 иен
  • 1 жил: хамгийн багадаа 960,000 иен

(Оюутан эсвэл санхүүгийн батлан даагчийн банкны дансны тодорхойлолтоор нотлох)

Материал хүлээн авах эцсийн хугацаа:
2026 оны 08 дугаар сарын 12

Өргөдөл бөглөх:
Application Form

Дэлгэрэнгүй мэдээлэл:

https://www.hiroshima-u.ac.jp/en/husa/abouthusaprogram_top/applprocedure

Материал илгээх:
Бүх материалыг заасан өргөтгөлийн дагуу бүрдүүлэн bolortuya@must.edu.mn хаяг руу илгээнэ.

Холбоо барих:
Утас: 77921959

 

 

Affiliated schools