link
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан шинжлэх ухаан, технологийн салбарын шилдэг бүтээлүүдэд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.
Энэ үеэр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор, Математикийн ухааны доктор, профессор Вандандоогийн Өлзийбаяр, Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, профессор Тугалын Жанлав, ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Төрийн соёрхолт, академич, шинжлэх ухааны доктор Очбадрахын Чулуунбаатар, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Математик, байгалийн ухааны сургуулийн багш, шинжлэх ухааны доктор, дэд профессор Рэнчин-Очирын Мижиддорж нарын хамтын бүтээл болох “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт судалгааны ажил Монгол Улсын Төрийн шагнал хүртлээ.

Энэхүү бүтээл нь математик, физик, инженерчлэлийн салбарын тулгамдсан асуудлуудыг өндөр нарийвчлалтайгаар шийдвэрлэх шинэ арга замыг нээж, орчин үеийн тооцон бодох математикийн онол, арга зүй, хэрэглээний чиглэлээр олон улсын түвшинд үнэлэгдсэн, шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой судалгааны үр дүн юм.
ШУТИС-ийн хамт олон профессор В.Өлзийбаяр болон хамтран бүтээл туурвисан эрдэмтдэд Монгол Улсын Төрийн шагнал хүртсэнд халуун баяр хүргэж, эрдэм шинжилгээ, судалгааны цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2