link

ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
2026-07-07 17:23 ЗАА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2026 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн зарлигаар Тулгар төр байгуулагдсаны 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхимийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа.

Профессор Д.Буянтогтох нь математик, дээд боловсролын салбарт олон арван жилийн турш үр бүтээлтэй ажиллаж, инженер, судлаач, мэргэжилтэн бэлтгэх, математик шинжлэх ухааны хөгжил, сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч юм.

Монгол Улсын төрийн дээд цол болох “Гавьяат багш” цолоор шагнагдсан эрхэм профессор Д.Буянтогтох танд ШУТИС-ийн хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажилд нь улам өндөр амжилт хүсэн ерөөе.

Affiliated schools