link
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд одон, медалиар шагнагдсан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2026 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд боллоо.
Ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнагдсан багш, ажилтнуудад ШУТИС-ийн удирдлагууд баяр хүргэж, шагналыг гардуулан хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улсын “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор
Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор
Алтангадас одонгоор
Хөдөлмөрийн хүндэт медалиар
Эдгээр эрхэм багш, ажилтнууд нь боловсрол, шинжлэх ухаан, инженерийн салбарын хөгжил, хүний нөөц бэлтгэх, их сургуулийн хөгжил дэвшилд оруулсан олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ төрөөр үнэлүүлж буй юм.
ШУТИС-ийн хамт олон төрийн дээд цол, одон, медалиар шагнагдсан нийт багш, ажилтнууддаа халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь улам өндөр амжилт хүсэн ерөөе.
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2