link
ГХС-ийн багш Л.Чойжилмаа нь Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн урилгаар 06.23-07.04 өдөр “Монгол Улсын хятад хэлний олон улсын боловсролын мэргэжлийн багш нарын сургалт”-д амжилттай оролцлоо. Тус сургалтад МУИС-ийн харьяа зүүн бүсийн Дорнод их сургууль, Найрамдал ЕБС, ШУТИС, Замын-Үүд, Сайншандын ЕБС-ийн хятад хэлний 20 багш оролцсон.

Тус сургалтыг Өвөр Монголын Багшийн Их сургууль “Нэг бүс, нэг зам” хөтөлбөрийн хүрээнд анх удаа зохион явуулсан бөгөөд хятад хэлний онол, заах аргазүйн сургалт явуулахаас гадна цайны соёл, уран бичлэг, уран зураг зэрэг соёлын хичээлийг практик байдлаар явуулав.



Сургалтаар хятад хэлний авиа зүй, ханз, үгийн сан, найруулга зүйн хичээлийг хэрхэн заах арга, гадаад хэлийг хэрхэн тухайн улсын соёлтой холбож сургах зэрэг олон мэдлэгийг онол, практик хослуулан тухайн сургуулийн эрдэмтэн багш нар заалаа.


"Эрдэмд хязгааргүй, эрэлд хязгааргүй"
ГХС-ийн Ази судлалын тэнхим
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2