link

Хоол зүй, шим судлал хөтөлбөрийн оюутнууд олон улсын зуны сургалтад хамрагдлаа
2026-08-13 15:37 ЗАА

ХХҮДС-ийн Хоол зүй, шим судлалын таван оюутан Японы Нийгата мужийн их сургуулиас зохион байгуулдаг олон улсын оюутны зуны сургалтад 3 дахь жилдээ амжилттай оролцлоо. Энэ удаагийн сургалтад Монгол, АНУ, БНХАУ, Индонези, ОХУ, Канад зэрэг 10 орны 50-аад оюутан зочноор  оролцож, ”Sustainable Development of Cities and Communities: Thriving Locally in a Global Age” сэдвийн дор 8 дугаар сарын 4-8 өдрүүдэд Нийгата-д чууллаа.

Зуны сургалтын үеэр оюутнууд Нийгата муж болон өөрийн улс орон, орон нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлаар тусгай лекц, аялал, бүлгийн ажил гүйцэтгэж, санаа бодлоо хуваалцаж, нарийн төвөгтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, бүс нутгийн болон орон нутгийн иргэдийг хэрхэн идэвхжүүлж, орон нутгийн чадамжийг хөгжүүлэх чиглэлээр ажилласан нь оюутнуудын соёлын болон мэргэжлийн мэдлэгийн хүрээг тэлж, дэлхийн тавцанд хүрсэн ирээдүйн удирдагч болох чадавхийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр болно хэмээн зохион байгуулагч Их сургууль онцлон тэмдэглэжээ. Зуны сургалтын өмнө илтгэлийн хэлэлцүүлэг 3 удаа цахимаар зохион байгуулагдсан бөгөөд 9 сард Япон оюутнуудыг Монголд хүлээн авч, сургалт зохион байгуулагдсанаар энэ жилийн арга хэмжээ өндөрлөнө. 

 

  

Affiliated schools