link
Япон улсын SMC корпорац болон ШУТИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд “SMC Internship Program-2026” хөтөлбөрт МХТС, МИТС-ийн III, IV курсийн 5 оюутнууд япон улсад 2026 оны 06 дугаар сарын 09-өөс 8 дугаар сарын 7- ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатай дадлагажих хөтөлбөрт амжилттай хамрагдаад ирлээ.

Тус дадлага ажлын хүрээнд оюутнууд дадлагын тайлангаа 2 удаа хамгаалсан ба явцын тайланг 2026 оны 07 дугаар сарын 10 нд, эцсийн тайланг 2026 оны 08 дугаар сарын 6 ны өдөр тус тус хамгааллаа. Тайлан хамгаалах хуралд ШУТИС-аас Оюутны үйлчилгээний албаны дарга, доктор, дэд профессор Д.Цогзолмаа явцын тайланд цахимаар, эцсийн тайланд япон улсад очиж оролцлоо.

Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг дадлага удирдсан инженерүүд болон SMC корпорацийн удирдлагуудаас оюутнууд өгөгдсөн үүрэг даалгаврыг богино хугацаанд чанартай сайн хийж гүйцэтгэж мэдлэг, ур чадвар, хандлага, харилцаа сайн байна хэмээн сэтгэл хангалуун дүгнэж дараа жилүүдэд механик, цахилгаан, электроникийн ангийн оюутнуудыг хөтөлбөрт хамруулж хамтран ажиллах хүсэлтийг тавьж, оюутнуудад дадлагын ажлын батламж гардууллаа.

Оюутнууд дадлагын хугацаанд SMC корпорацийн ажилчдын шинэ тохилог сайхан байранд амьдарч, корпрацийн механик, цахилгаан, электроникийн 3 хэлтэст ажилласан байна. Оюутнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадвар болон япон хэлний мэдлэг сайжирсан үр дүнтэй байлаа.
Хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын нэрс
|
Д/д |
Овог нэр |
Бүрэлдэхүүн сургууль |
Мэргэжил, курс |
|
1 |
М.Тэмүүлэн |
МИТС |
Машин үйлдвэрлэлийн технологи-4 курс |
|
2 |
Ш.Өсөхбаяр |
МХТС |
Электроникийн Инженерчлэл-3 курс |
|
3 |
Г.Нармандах |
МХТС |
Программ Хангамжийн Инженерчлэл-3 курс |
|
4 |
Т.Оюунжаргал |
МХТС |
Программ Хангамжийн Инженерчлэл-3 курс |
|
5 |
Д.Төгсбилэг |
МХТС |
Робот Ба Хиймэл Оюун Ухаан-3 курс |

Оюутны үйлчилгээний алба
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2