link
Шинжлэх ухаан, технологийн их сургууль Бүгд Найрамдах Солонгос Улсын HYOSARANG Medical Group-тэй эрүүл мэнд, хиймэл оюун ухаан болон соёлын чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэж, санал солилцлоо. Уулзалт 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ШУТИС-д болж, ректор доктор Т.Намнан БНСУ-ын HYOSARANG Medical Group-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзав.

Уулзалтад ШУТИС-ийг төлөөлөн Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр, ахлах мэргэжилтэн Н.Бадрах, Эрүүл мэндийн төвийн захирал Ц.Ононтуул, Гадаад харилцааны ахлах мэргэжилтэн Н.Болортуяа нар, HYOSARANG Medical Group-ийг төлөөлөн HYOSARANG эмнэлгийн сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Пак Жин Сан, ерөнхийлөгч Ким Жон Вон, Судалгааны төвийн дарга Пак Жу Ён, Гадаад харилцааны дарга Ким Жун Вон болон Монголын талын хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Талууд соёл, эрүүл мэнд, хиймэл оюун ухаан зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, цаашид харилцан туршлага хуваалцах, мэдлэг, технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.
Мөн HYOSARANG Medical Group-ийн төлөөлөгчид ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээ, шүдний эмчилгээ, арьс гоо заслын чиглэлээр тус төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх, эмнэлгийн менежмент болон эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

ШУТИС-ийн Эрүүл мэндийн төв
2026 оны 08 дугаар сарын 19-ний өдөр
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2