link

ШУТИС-ийн нэгдүгээр курст хичээл орж буй зөвлөх багш нарт зориулсан сургалт, семинар амжилттай боллоо
2026-08-31 15:52 ЗАА

2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ШУТИС-ийн VIII байрны 12 давхрын “Хурлын танхим”-д нэгдүгээр курсийн зөвлөх багш нарт зориулсан сургалт, семинар амжилттай зохион байгуулагдлаа. Сургалт семинарт нийт 228 багш оролцохоос танхимаар 120 гаран багш, цахимаар ДаТС, ЭЦДС, ӨмТС-ийн зөвлөх багш нар болон зэргийн бусын зөвлөх багш нар хамрагдлаа.

Сургалт, семинарт дараах мэдээллүүдийг хариуцсан нэгж, холбогдох туршлагатай багш, лекторуудаар уншууллаа.

 Үүнд: СБЧА-ны дарга, доктор (Ph.D) М.Эрдэнэтуяа нээж, "Сургалтын үйл ажиллагаа, түүнийг оюутанд тасралтгүй чанартай хүргэхэд зөвлөх багшийн үүрэг, багшид тавигдах шаардлага" сэдвээр,  ОҮА-ны дарга, доктор (Ph.D), дэд профессор Д.Цогзолмаа "Их сургуулийн багш-оюутны хамтын ажиллагаа, оюутанд үзүүлж буй үйлчилгээ” сэдвээр "Нийгмийн эрүүл мэндийн ухааны доктор, УИХ-ын гишүүн О.Саранчулуун "Тусгай хэрэгцээт оюутантай ажиллах арга зүйн зөвлөмж" сэдвээр, МХТС-ийн Мэдээлэл технологийн тэнхимийн багш Э.Батцэцэг "Зөвлөх багшийн сайн туршлага, арга зүйн зөвлөмж" сэдвээр тус тус мэдээлэл, арга зүйн зөвлөгөө хүргэлээ.

   

Сургалтанд хамрагдсан багш нараа дараах 5 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

  1. Шинэ оюутан эхний улиралд юун дээр их алддаг вэ?
  2. Оюутанд учирч болзошгүй эрсдэл?
  3. Зөвлөх багшийг 24/7 лавлах төв болгохоос яаж хамгаалах вэ?
  4. Зөвлөх багшийн үндсэн  үүрэг?
  5. Зөвлөх багшийг үнэлэх үзүүлэлт?

Багш нар хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож олон санал, асуудлыг дэвшүүлэн

хэлэлцлээ. Тус асуудлуудыг сургуулийн удирдлага, холбогдох нэгжүүдэд хүргэнэ.

Хэлэлцүүлгийг НХС-ийн ХУС-ийн ахлах багш доктор (Ph.D), дэд профессор

Н.Батцэрэн, НХС-ийн ХУС-ын ахлах багш Э.Энхцолмон нар удирдан зохион

байгуулж багш нарт ёс зүйн чиг хандлагаар лекц уншив. Сургалтад бүрэн хамрагдаж хэлэлцүүлэгт оролцсон багш нартаа батламж олгов.

ОЮУТНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Affiliated schools