link

ШУТИС АЗИЙН ГАНГҮҮР 2026-д тэргүүлж, түүхэн амжилт үзүүллээ!
2026-09-01 16:37 ЗАА

ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн багийнхан Япон улсын Фукуй хотод 2026 оны 8 дугаар сарын 25–27-ны өдрүүдэд болсон Азийн ган гүүрийн тэмцээнд (Asia Steel Bridge Competition, ASBC) амжилттай оролцож, Угсралт (Construction), Бүтээц (Structural), Илтгэл (Presentation) гэсэн гурван төрөлд тус бүр 1-р байр, Гоо зүй (Aesthetics) төрөлд 3-р байр эзэлж, нийлбэр дүнгээр тэргүүн байрт шалгарлаа.

Энэ удаагийн тэмцээнд Ази тивийн 5 орны барилга, дэд бүтцийн инженерийн чиглэлээр суралцдаг их сургуулиудаас нийт 35 баг өрсөлдсөн бөгөөд оролцогчдын тоогоор эдгээр тэмцээнүүдийн дунд хамгийн томд тооцогдлоо. Нийлбэр дүнгийн эцсийн жагсаалтад ШУТИС-ийн баг тэргүүн байрыг эзэлсэн бол Фукуйн их сургуулийн 1-р баг 2-р байранд, мөн тус сургуулийн 2-р баг 3-р байранд тус тус шалгарлаа.

Тэмцээнийг зохион байгуулагчдын санаачилгаар Япон улсын томоохон барилга, дэд бүтцийн компаниуд энэ жилийн тэмцээнд оролцож, өөрсдийн зохиосон гүүрийн загваруудыг танилцуулан, ачааллын тэмцээнд хооронд нь өрсөлдүүлсэн нь тэмцээнийг улам сонирхолтой болгосон онцлог хэсэг боллоо. Үүнийг зохион байгуулагч талын, Фукуйн их сургуулийн профессорууд тэмцээнийг улам чамин болгож, оюутан-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн ач холбогдолтой алхам гэж онцлон тэмдэглэлээ.

Мөн тэмцээний төгсгөлд хэлсэн тэмцээнийг гол санаачлагчдын нэг Токио хотын их сургууль болон Токиогийн технологийн институтийн хүндэт профессор Читоши Микигийн хэлсэн үгийг орууллаа. Ирэх жилийн Азийн Ган гүүр тэмцээнийг Тайланд улсын Касецарт их сургууль зохион байгуулахаар болсон байна.

  

Багийг удирдсан багш нар

  • Н.Саранчимэг БАС-БИТ-н ахлах багш
  • Б.Жавхлан БАС-БИТ-н багш
  • Т.Зоригт БАС-БИТ-н ахлах багш

Багийн бүрэлдэхүүн (9 оюутан)

Архитектур мэргэжлийн 3 оюутан:

  • Б.Даш-Ёндон — B211320020
  • З.Анударь — B222800016
  • Н.Жанчив — B211320060

Усны барилга байгууламж мэргэжлийн 1 оюутан:

  • Ш.Дөлгөөн — B222900012

Барилгын Инженерчлэл мэргэжлийн 5 оюутан:

  • Б.Мягмаржаргал — B232870016
  • О.Оюунжаргал — B232870058
  • Л.Батбаяр — B222870076
  • Б.Гантулга — B232870089
  • Ц.Анар — B242870078

Тэмцээнд оролцсон багууд (5 улс, 35 баг)

Япон улс (24 баг)

  • Aichi Institute of Technology
  • Fukuoka University
  • Gifu University
  • Institute of Science Tokyo
  • Institute of Technologists
  • Iwate University
  • Kumamoto University
  • Kyoto University
  • Muroran Institute of Technology
  • Nagoya University
  • National Institute of Technology, Akashi College (2 баг)
  • Nihon University (2 баг)
  • Osaka Metropolitan University
  • Tokyo City University
  • Tokyo Denki University
  • University of Fukui (2 баг)
  • University of Toyama
  • University of Yamanashi (2 баг)
  • Yamaguchi University
  • Yokohama National University

Индонез улс (4 баг)

  • Brawijaya University
  • Jenderal Soedirman University
  • Universitas Warmadewa
  • University of Muhammadiyah Malang

Тайланд улс (4 баг)

  • Kasetsart University (Kamphaeng Saen Campus)
  • Kasetsart University (Sakon Nakhon Campus)
  • Kasetsart University (Sriracha Campus)
  • Srinakharinwirot University

Тайвань (2 баг)

  • National Central University
  • National Ilan University

Монгол улс (1 баг)

  • Mongolian University of Science and Technology (ШУТИС-БАС)

ТАЛАРХАЛ

Энэ амжилтад хүрэхэд тусалсан бүх ивээн тэтгэгч, дэмжигч байгууллага, хувь хүмүүстээ ШУТИС-ийн БАС-ийн өмнөөс чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье! Таны итгэл, дэмжлэг бидний хүчийг нэмж, энэхүү түүхэн ялалтад хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэлээ.

Мөн энэхүү нэр хүндтэй тэмцээнийг гайхалтай зохион байгуулсан Фукуйн их сургуульд гүн талархал илэрхийлье! Мэргэжлийн өндөр түвшинд, найрсаг уур амьсгалд зохион байгуулсанд баярлалаа.

Тэмцээнд хамтран өрсөлдсөн бүх Азийн улс орны их сургуулийн багуудад мөн адил хүндэтгэл, талархлаа илэрхийлье. Та бүхэнтэй хамт өрсөлдсөн энэ туршлага бидэнд маш их зүйлийг зааж сургалаа.

Монголын инженерийн боловсрол дэлхийн тавцанд гарч байгаад бахархалтай байна!

Ерөнхий ивээн тэтгэгчид

Ивээн тэтгэгчид

 

Affiliated schools